Террорист халдлага үйлдэж болзошгүй 6000 гаруй хүнийг Пакистан баривчилна

5a0a4f7831ae2513d66a5b51cca7d1b8_L

ИСЛАМАД./Reuters/. Террорист халдлага үйлдэж болзошгүй 6000 гаруй сэжигтнийг баривчлахаар Пакистаны ДХЯ шийджээ.

6777 сэжигтнийг баривчлахыг нийт дөрвөн муж болон нийслэл Исламабад хотын холбогдох албаны хүмүүст тус яам үүрэг болгосон байна. Тэдний олонх нь террорист бүлэглэлүүдэд харьяалалтай гэнэ.

Сэжигтнүүдийг баривчлан, сайн хамгаалалттай газар цагдан хорих аж.

Г.Доржханд

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих