Японыг эзлэхэд Хубилай хаанд юу саад болсон бэ?

74d8560dfefc1b16big

Хубилай хаан эзэлж авсан газар нутагтаа сэтгэл хангалуун бус байсан тул 1266 онд Японд анхаарлаа хандуулан эзэлж авахаар шийджээ. Тэрээр вассал орон байсан Солонгосын элчээр дамжуулан Японы засагт дагаар орох шаардлага хүргүүлж хүлээн авахгүй бол дайлаар мордоно гэдгээ анхааруулсан байна. Хубилай хааны санасанаар болж Япон улс түүний шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй аж. Ийнхүү эзлэн түрэмгийлэх бэлтгэл эхэлжээ.

Массачусетийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар  XIII зуунд “Камиказе” гэж нэрлэгдсэн хоёр ч удаагийн далайн шуурга Японыг Монголийн хаан Хубилайн эзлэн түрэмгийллээс “хамгаалсан” нь батлагдсан ажээ. Түүхийн эх сурвалжуудаас харахад Хубилай хаан тухайн цаг үеийнхээ хамгийн олон цэрэгтэй армийг Японыг эзлэхээр бүрдүүлсэн байжээ. Гэвч 1274 он болон 1281 онд болсон “Камиказе” гэж нэрлэгдсэн далайн хар шуургатүүний тэнгисийн цэргийг сүйрүүлсэн байна.

Гэсэн хэдий ч судлаачид хэдэн мянган цэрэгтэй армийг сөнөөж чадахаар хүчтэй далайн шуурга болсон гэдэгт ихээхэн эргэлздэг байсан юм.

Харин судлаачид Монголын тэнгисийн цэрэг байсан гэх газрийн тунамал чулуулгуудыг судалсан бөгөөд XIII зууны сүүл үед үнэхээр хоёр маш хүчтэй далайн шуурга болсныг тогтоожээ. Тиймээс ч бид одоо түүхийг ихээхэн өөрчилж болох үйл явдлаас байгаль дэлхий хэрхэн сэргийлсэн бэ гэдгийг итгэл төгс хэлж болохоор болжээ.

Орос хэл дээр:http://asiarussia.ru/news/5257/


URL:

Сэтгэгдэл бичих