Украйн ОХУ-д 1 тэрбум 650 сая ам доллар төлөв
24-нд ОХУ-ын Газпром компанийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Куприянов, Украйн байгалийн хийн төлбөр болох 1 тэрбум 650 сая ам долларыг тус компанид төлсөн гэжээ.
24-ний өглөө, байгалийн хийн өр төлөөс болох 1 тэрбум 650 сая ам долларыг Оросын талд шилжүүлэв хэмээн Украйны газрын тос, байгалийн хийн компани мэдэгдсэн байна.
ОХУ, Украйн хоёр орон 10-р сарын 30-нд тохиролцсон гэрээний дагуу, энэ оны эцсээс өмнө Украйн байгалийн хийн өр төлөөс болгон 3 тэрбум 100 сая ам долларыг хоёр хэсэг хуваан ОХУ-д өгөх юм. 11-р сарын 4-нд Украйн ОХУ-д байгалийн хийн эхний төлбөр болох 1 тэрбум 450 сая ам долларыг ОХУ-д төлсөн байна.
Хагас жилийн хугацаанд байгалийн хийн нийлүүлэлтээ тасалсны эцэст, 12-р сарын 9-нд ОХУ Украйныг байгалийн хийгээр хангаж байна. ОХУ-ын эрчим хүчний аюулгүй байдлын үндэсний сан мэдэгдэхдээ, 2015 оны эхний улиралд ОХУ мянган куб метр тутамд ойролцоогоор $ 345 үнээр Украйнд байгалийн хий нийлүүлнэ. Мянган куб метр тутамд $ 378-ын өнөөгийн үнээс энэ нь доогуур байгаа юм гэжээ.
Байгалийн хийн үнийн асуудлаас болж Украйн ОХУ-ын хооронд маргаан гарч, Украйн ОХУ-аас байгалийн хий экспортлоод өрөнд орсон тул энэ оны 6-р сард ОХУ-аас Украйнд байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон байна.
URL: