Монгол Улс нэг их наяд төгрөгийн өртэй
Монгол Улс өнөөдрийн байдлаар гадаадын улс орнуудад нэг их наяд 355,7 тэрбум төгрөгийн өр тавьжээ.
Энэ жил Монгол Улс гадаадад тавьсан өрнөөсөө 44,7 тэрбум төгрөгийг нь төлөхөөр төсөвлөжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн төлбөр 10 тэрбум, үндсэн зээлийн төлбөр болох таван тэрбум, хүүгийн төлбөр 1,2 тэрбум төгрөгийг хуваарийн дагуу төлж чадаагүй байна. Монгол Улс өр зээл ихсэх шалтгаан нь төсвийн зарцуулалт ихэссэн явдал гэнэ. Үндэсний аудитын газраас жил ирэх тусам улсын төсвөөс өгөх татаас зарим салбаруудад нэмэгдсээр байгаа хэрнээ зарцуулалт муугаас болж Монгол Улсын гадаадад төлөх өр хугацаа хэтрэх тохиолдол гардгийг анхааруулж байгаа юм.
URL: