Дэлхийн 1-р дайны үед 7 хоног түр эвлэрч байжээ
Дэлхийн нэгдүгээр дайн эхэлснээс хойш нэгэн зуун өнгөрчээ. 1914 оны зуны дунд сард эхэлсэн энэ дайны үед Герман, Их Британийн цэргүүд Зул сарын баяраар түр эвлэрсэн гайхалтай бөгөөд хүнлэг чанарыг илтгэсэн түүх бий. Үүнийг өдгөө “Зул сарын түр эвлэрэл” хэмээн нэрлэж заншжээ.
Тодруулбал энэ нь 1914 онд байлдааны баруун фронтод байсан Герман, Английн цэргүүдийн дунд болсон явдал бөгөөд Зул сарын өмнөх үдэш “Аниргүй шөнө” дууг Герман цэргүүдийн дуулж байхыг сонссон Британи цэргүүд ч мөн дагаж дуулсан гэдэг.
Ингээд зул сарын өдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ны өглөө хоёр талаас цэргүүд гарч ирснээр тэд зул сарын баярын өдөр багтсан долоо хоногийн турш бие биетэйгээ эвтэй байж, энгийн сайхнаар ярьж, мэндчилгээ дэвшүүлжээ.
Мөн бие биеэ хоолоор дайлж, бэлэг дурсгалын зүйлс хүртэл солилцож байжээ. Тэд бүр хамтдаа хөлбөмбөг тоглож байсан нь дайны үеийн зул сарын түр эвлэрэл байсан гэдгийг гэрчилж байна.
Гэсэн ч дайны бүсийн бусад хэсэгт гарч буй дэлбэрэлтийн дуу ойртох тусам тэд тушаалаа дагаж байр байрандаа очжээ.
Дайны түүхэнд хадгалагдан үлдсэн энэхүү бодит бөгөөд гэгээлэг үйл явдлаар “Sainsbury’s” компани өөрийн сурталчилгаагаа хийснийг дараах бичлэгээс үзнэ үү.
Сонирхуулахад “Sainsbury’s” компани өөрийн нэрийн шоколадыг арваннэгдүгээр сараас эхлэн худалдаалж эхэлсэн бөгөөд орлогынхоо тодорхой хувийг Британийн эзэн хааны цэргийн ангид хандивлахаар болжээ.
URL: