Ч.Сайханбилэг сайдаа, Ээжүүдийн ээмэг, бөгж ЛОМБАРД-д байгаа юм байна шүү!

1

Эдийн засгийн хямралыг хамгийн ихээр мэдэрч байгаа нь жирийн хөдөлмөрчин ард. Улсад бас хувийн хэвшилд ажиллаж байгаа  хөдөлмөрчдийн авч байгаа цалин мөнгө бол зүгээр л цаас болчихсон. Өнөөдөр 500,000 төгрөгийн цалинтай хүн , сардаа татвар, татаасаа өгсөөр байгаад 300 ,000 гаруйхан төгрөг л гар дээрээ бэлэн авч байна. Энэ мөнгөөрөө бүтэн сарынхаа хоол хүнсний хэрэгцээг ч хангаж чадахгүй байна.

Аргаа барсандаа тэд цалингийн зээл авч байна. Бүр болохгүй бол байгаа эд хөрөнгөө зарж, бас ломбарданд хадгалуулж байгаа юм. Ингэхгүй л бол ард чинь өлсөж үхэх гэж байна.  Ч.Сайханбилэг сайдаа,  “Хүчит Шонхор”, “Нарантуул” , “Хархорин” зах гээд хүнсний захуудаар та нэг яваад очоорой. 5000-10000 төгрөг барьчихаад гурав, дөрвөн өдрийнхөө мах авч байгаа нь энэ гээд “Дайвар бүтээгдэхүүн” цуглуулж явна ард чинь.

Та  ”Азийн улс орнуудад ард иргэд нь эх орон нь эдийн засгийн хүнд хэцүү үед эх оронч хөдөлгөөн өрнүүлж, хувь хүмүүс өөрсдийн алт мөнгөн үнэт эдлэлээ хуримтлуулах, хандивлах хөдөлгөөн өрнүүлж байсныг бид  гээ олонтоо харж сонсож байсан. Манай ард түмэн ч дайн тулаантай хүнд хэцүү он жилүүдэд сэтгэлийн дуудлагаараа ийм хөдөлгөөн өрнүүлж байсан гэгээн түүх ч бидэнд бий” хэмээн УИХ-ын чуулганы индэр дээрээс ард түмэндээ хандан хэлсэн.

Яг үнэндээ бол ард чинь байдгаа Ломбарданд хадгалуулчихсан байна. Банкнаас зээл авч чадахгүй, барьцаа хөрөнгөгүй тэд чинь байгаа ганц , ээмэг бөгжөө зээлийн барьцаанд тавьж өнөө маргаашийнхаа хоол хүнсийг залгуулж байна. Ийм байхад та ардаас юм авна гэдэг үлгэр болох буй за. Харин тэрнийхээ оронд олигарх гэж нэрлэгддэг, авлига хээл хахуулын мөнгөөр хахаж цацчихсан яваа эрх мэдэлтэн, албан тушаалтангуудынхаа хөрөнгийг эхлээд хураа. Бас дээр нь том том жиб унаж, Монгол гэрийн үнэтэй гар утас барьж, гадаад дотоодод нууц данстай гэх сайд, дарга, гишүүдээсээ эхлээд хөрөнгийг нь гуй.

Газрын хэвлийн баялагаараа харийнханы арааны шүлсийг асгаруулдаг, гадаадын улс орны шуналыг хөдөлгөсөн газар нутагтай энэ улсын иргэд бид 3 сая хүрэхгүй цөөхүүлхэнээ. Ийм байхад ингэж тартагтаа тултал ядарч байгаа нь яг үнэндээ та бүхний арчаагүй байдлын илэрхийлэл. Тэгэхээр эхлээд өөрсдийнхөө өв хөрөнгийг улс орондоо тушаа. Харин дараа нь ардынхаа халаасыг хоосло Ерөнхий сайдаа…

hunnu.mn


URL:

Сэтгэгдэл бичих