АНУ-ын баг Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ний финалийн шатанд Японтой тоглохоор боллоо

Германд болж буй Эмэйгтэйчүүдийн хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын баг Францыг 3:1 харьцаатайгаар хожиж эцсийн шатанд үлдлээ.

Тоглолтын ес дэх минутанд АНУ-ын довтлогч Лорен Чини эхний гоолыг хийсэн бол 55 дахь минутанд Америкийн хаалганд Францын хамгаалагч Сона Бомпастор бөмбөг оруулж тоглолтын тооны харьцааг 1:1 болгон тэнцүүлжээ.

Америкийн хөлбөмбөгчид тоглолтын 79 дэх минутанд эсрэг талын хаалганд гоол хийсэн бол гуравхан минутын дараа довтлогч Алекс Морган дахин бөмбөг оруулж тоглолтын тооны харьцааг 3:1 болгож Францын багийг буулган авчээ.

Хагас финалийн шатанд Япон Швед улсууд мөн өрсөлдсөн бөгөөд япончууд Шведийн багийг 3:1 оноотойгоор ялсан тул АНУ ийнхүү финалийн шатанд Японтой тоглохоор боллоо.

А.Цацрал

Эх сурвалж: www.cnn.com


URL:

Сэтгэгдэл бичих