Аваргын шавь аварга болох “шахлаа”

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, даяар дурсагдах ,дархан аварга Б.Бат-Эрдэнэ ид барилдаж байх үедээ нутгаасаа үе залгамжлах сайн бөх үлдээхээр хэрэндээ л хичээсэн. Гэсэн ч Хэнтий аймгаас  улсын начин Одхүүгээс өөр бяр хүчээ гайхуулах хүчит  бөх  гарахгүй байсан учраас аварга Завхан нутгийг  зорьсон байдаг.

Түүний гараар хүмүүжсэн шавь нь улсын гарьд Баяржавхлан байгаа юм. Нөгөө нь Хөвсгөл аймгийн харьяат улсын арслан Мөнхбаатар. Энэ хоёр ч энэ жилийн баяр наадамд өнгөтэй сайхан барилдаж, бяр хүчээ гайхуулсан юм. Улсын гарьд Баяржавхлан 9-ийн даваанд улсын начин Эрэхмбаяртай барилдаж, “давсан”. Давсан гэж хэлж байгаагийн учир нь телевизийн бичлэгүүдээс ил тод харагдаж байсан юм. Гэсэн ч харцага даруу төлөв зан гаргаж юу юугүй дэвэхийг илүүд үзсэнгүй. Хөлийн цэцүүд ч гэсэн ажлаа сайн хийж, анхааралгүй байсан нь үүгээр харагдлаа.  Энэ байдлаас болоод иргэд цэцүүд малгайны өлгүүр гэж дүгнэхэд хүрсэн.  Тэд хэсэг хугацааны дараа дахин барилдах болж гарьд,  начин Эрхэмбаярт унасан юм. Магадгүй хөлийн цэц, засуулууд ажлаа сайн хийж, бичлэг энэ тэрийг сайн шалгасан бол Баяржавхлан гарьд аварга болох боломж байсан юм.

Гэхдээ Баяржавхлан даруу зан гаргаж дэвж, есөн цагаан хөлт тугаа тойрч баярласангүй. Тал талаас нь иргэд Баяржавхлан давлаа, Эрхэмбаяр уналаа гэж орилж байгаа харагдав. Харин хөлийн цэцүүд ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй баахан будилж байгаад эцэстээ хайнаа болгож, дахин барилдуулсан юм. Харин дараагийн барилдаанд Эрхэмбаяр давж, Баяржавхлан уналаа. Энэ байдлаар хөлийн цэцүүдийн , засуулуудын анзаарангүй, “магадгүй худлаа будилсан” байдлаас болоод  Баяржавхлан унасан болж үлдлээ.

Дараа жилийн наадам даанч хол байна гэж монголчууд бид ярьдаг. Гэхдээ дараа жилийн наадмаар Баяржавхланг түрүүлээсэй, аварга цол хүртээсэй гэж хүсч бас харж байгаа монгол түмэн олон бий.

Б.Бат


URL:

Сэтгэгдэл бичих