Хятад хоолны газар Лондончуудыг ухаан алдуулах шахав
Их Британийн нийслэл Лондон хотын өмнөд дүүрэг Плейстоуд үйл ажиллагаа явуулдаг хятад хоолны “Алтан луу” зоогийн газар гэнэтийн шалгалтын үеэр илэрсэн аймшигт дүр төрх олныг цочирдуулсан байна. Лондон хотын мэргэжлийн хяналтын ажилтнуудыг тус зоогийн газрын гал тогооны хэсэгт ороход жоомнууд гүйлдэж, хулганы хавх тавьсан байжээ. Мөн хана, тааз нь бохирдож, тос наалдан дагтаршсан байсан төдийгүй хоол хийх түүний эд, бүтээгдэхүүнүүд нь хог хийсэн ууттай зэрэгцэн шалаар нэг хөглөрсөн байжээ. Лондоны мэргэжлийн хяналтын нэгэн ажилтан 12 жил энэ салбарт ажиллахдаа “Ийм аймшигтай, ой гутам байгууллагатай таарч байгаагүй” хэмээн ярьсан байна.
.
uls.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
хятад жоом хоёр дандаа цугтаа