БШУЯ-ны Сайд Л.Гантөмөр, “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин нар “Next Stop” наадмын “Оны залуу”-гаар тодорлоо

58864

Монголын Залуучуудын Холбоо, Залуу удирдагч сан хамтран 1992 оноос өнөөдрийг хүртэл 22 дахь жилдээ улс төр, нийгмийн зүтгэлтэн, бизнесмэн залуусын шилдгийг тодруулж байна. Энэ удаагийн “Next stop” ёслолын шалгаруулалтад нийгэм улс төрийн салбарын 49, эдийн засаг бизнесийн салбарын 39 залуу манлайлагч нэр дэвшин өрсөлджээ. Энэ оны нийгэм, улс төрийн оны залуугаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр шалгарч, Улсын Их Хурлын дарга З.Энхболд шагналыг нь гардуулсан юм. Мөн эдийн засаг, бизнесийн салбарын оны залуугаар “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин тодорлоо.


URL:

Сэтгэгдэл бичих