Нялх охидын эрлэг баян БАЗАРАА галаар наадаж эхлэв

Монголын нэрийг Япончуудад дуулгасан элч дуучин Оюунтүлхүүртэй сүртэй нь аргагүй хурамлаж байсан шавилхан биетэй, гавихгүй явдалтай нэгэн бор залуугийн түүх эхэлсэн нь Базараа байлаа.  Тухайн үед түүнийг эцэг эхээс нь өөр хэн ч танихгүй тийм өчүүхэн хүрээний эр байсан ч тэрхүү суут хуримнаас хойш Базарааг бас ч үгүй мэддэг болж. Мань эр багагүй балгачихаад өнөө шинэхэн гэргий Оюунтүлхүүрээ элдвээр хэлэн агсамнасаар аргагүйн эрхэнд тэд салсан аж. Түүнээс хойш нэг хэсэгтээ таг чиг байснаа Монголд “Мак доналдс”-г оруулж ирэх гэж байгаа хэмээн хэвлэлээр нэг шуугиж эхэлсэн. Гэвч дэлхийн том сүлжээ компанийн тавьж буй хүнд шаардлагыг манай Монгол улс хараахан биелүүлэх боломжгүй байсан тул мань сүйхээтэй эрийн бодолд “Мон Доналдс” гэсэн нэр зүүдэнд нь харван оржээ. Гэтэл лого, дизайн, бараг л нэр нь хүртэл дэлхийн брэндийг шууд хуулбарласан учир асар их эсэргүүцэлтэй тулгарч арга буюу компаниа хаагаад Дампуурлын дуу гонгинонхон авжээ.  Түүний талаар хэвлэлүүдээр Шоу, садарлалтынх нь талаар л дурдахаас биш өөдтэй ганц үг чулуудах нь ховордлоо. Бүр байдал даамжраад гэгээн цагаан өдөр машиныхаа хажууд морь харж буй зураг нь папарацуудын дуранд өртөн  тэрхүү амьтанлаг үйлдлийг нь “БАЗАРААДАХ” гэж нэрлэхэв дээ. Ингээд мань эр муу муухайгын жишиг болон хэсэг манаргав. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг дээ толгой дахь өнчин тархиа гашилгаж гашилгаж Уул уурхайд нэгэн эрх мэдэлтнээр дамжуулан зүүгдэж яваад хөл тавьсан нь маш зөв сонголт байж.  Монголын өдөр тутмын сонинд дизайн муутай, юм мэддэг хүн харвал шоолмоор реклам парлайтал цацаж эхлэв. Түүн дээрээ 2 сая төгрөгний дундаж цалин амлаж байсныг үзсэн Монголчууд хэсэгтээ үнэмшихгүй байсан нь саяхан. Мань эр ингээд гэнэт ногоон гэрлээр Монголын толгой баячуудын эгнээнд хаалга тогшилгүй цөм цохиод ороод иржээ. “Алтайн хүдэр” компани нь олон ч газарт ашиглалт явуулж буй аж. Түүний хэрэглээг амаа олохгүй магтах хэвлэлч захаас аваад гараад байх шиг. Мань хүн өөрийнхөө гарсан сэтгүүлийг бөөндөн аваад уурхайдаа тараасан ч гэх шиг, сонин хачин нүд бүлтийж, чих дэлдийлгэчмээр юм чих дэлсэх болоод удлаа. Ямартай ч 40 дөхөж яваа эр дөрөө дарсан ат яадаг билээ түүний эр, бяр хөнжлийн явдлын чадал төгс болсон ч юм уу эхнэр авчээ.  Эхнэр эхнэртэй хажуу айлын Долгор биш нэртэй хүний зүстэй охинтой нэг гэрт тоостой хоолонд хошуу холбож эхэлэв. Мань эр галаар наадах дуртай нэгэн бололтой. Түүний эхнэрээр тодроод буй охин нь Болдын “Захиа” дууны клипэнд тоглосноор тв-ээр гарах болсон, сүүлдээ карьер нь өсч үндэсний томоохон компаниудын рекламанд тоглох болсон.  Цагдаагийн ерөнхий газрын олон нийттэй харилцан газрын хушууч нөхрийн дөнгөж насанд хүрч буй охиныг гэртээ богтлон аваачиж хүссэнээр нь эрхлүүлсэн шиг суудаг болов. Угын хөнгөн явдалтай мань эр цагдаагийн том кадрын хүргэн болоод явдал суудлаа хянамгай байж маш нууц түвшинд охид бүсгүйчүүдтэй сэм уулзалдаж байдаг гэнэ. Тэгэхгүй бол юун бизнес, юун карьер том цагдаагийн ганц эрх охиныг гомдоох юм бол бөөн юм болийшд.


URL:

Сэтгэгдэл бичих