Х.Баянмөнх аварга тахимаа өглөө
Цагийг эзэлсэн их аварга Х.Баянмөнх 68 насандаа төрийн наадмынхаа зүлэг ногоон дэвжээнээ зодоглож, наадамчин олноо баясгалаа.
Монгол улсын хөдөлмөрийн баатар, БНМАУ болон ЗХУ-ын гавъяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга, олимпийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга Х.Баянмөнх гурвын даваанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат Нийслэлийн онцгой байдлын газар, Аврах гал унтраах 14-р ангийн бөх аймгийн арслан Алтанхуягийг амлан авч барилдсан бөгөөд аварга маань тахимаа өгчээ.
Их ойнууд давхацсан, өнгө сайхан жил наадмын дэвжээнээ зодоглож, Монгол бөхийн гайхамшгийг мэдрүүлсэн аваргадаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
М.Жаргал
URL: