Архи үйлдвэрлэдэг бизнесмен гишүүд архины хяналтын тухай хуулийг гацаагаад байгаа юм биш үү

527-1418865054123sdffsdМонголчууд архины хэрэглээгээрээ орос ах нарынхаа өмнө гишгэж байна гэх мэдээг сонсоод нэг их гайхсангvй. Судлаачдын тооцоолсноор нэг монгол хvнд 45 шил архи ноогддог, энэ нь дэлхийн хэмжээний хамгийн супер vзvvлэлт гэсэн эмгэнэлтэй дvн гарсан байна. Өөрөөр хэлбэл, нийт хvн амын 60 хувь нь хагас өлсгөлөн, 18 хувь нь өлсгөлөнгийн байдалтай амьдарч буй хэрнээ хөгшин, залуу, нялх, балчиргvй хар усыг хvссэнээрээ хэрэглэнэ гэсэн vг.

Өнөөдөр vйлдвэрлэл хөг­­­жөөгvй, дэд бvтэц тааруу ч хөгжингvй орнууд­­­тай харьцуулахад чулуун зэвсгийн vеийнх шиг Монголд харин архины vйлдвэрлэл асар дэвшилттэй байгаа.

Олон улсын уралдаан, тэмцээний хамаг өнгөтэй өөдтэй шагнал, «Гран-при»-г нь хамаад ирдэг нь vvнийг нотолно. Гэхдээ энэ бол амжилт биш. Харин ч хар мөр дагуулдаг. Архинаас болж өдгөө хэчнээн хvн амь насаа алдаж, хэд нь шоронгийн хаалга татаж байгаа билээ. Тиймдээ ч дээд засаглалд сууж буй зарим нэг нөхөд архины хяналтын тухай хуулийг батлуулахгvй хэмээн нэлээд гvрийсээр өнөөдөртөө золгож байна.

Ийн хэлэхийн учир нь Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад ч ямар ч нэмэр алга. Уг нь ард иргэдээ амар тайван архигvй орчинд амьдаруулах гэсэн санаачилгыг анх УИХ-ын гишvvн Л.Эрдэнэчимэг санаачлан боловсруулж УИХ-н байнгын хороонд өргөн барьсан боловч нэлээдгvй саад тотгор учраад байгаа аж. Мэдээж архины хяналтын тухай хуулийг архины vйлдвэртэй бизнесмен гишvvд тийм амар батлуулахгvй нь ойлгомжтой. Уг нь энэхvv хуулийг vтэр тvргэн батлуулах хэрэгтэй гэж зарим гишvvд лобби хэрэглээд ч амжилтанд хvрэхгvй байгаа нь гаслантай.

Одоогоор манай улсад сог­­­тууруулах ундаа vйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бvхий спиртийн долоо, архины 57, шар айрагны 19, дарсны арав нийт 93 аж ахуйн нэгж vйл ажиллагаа явуулж байгаа гэсэн албан ёсны тоо судалгаа байдаг. Хамгийн асуудалтай өнгөрсөн дөрөвдvгээр сард МХЕГ-аас хийсэн шалгалтаар согтууруулах ундааны vйлдвэрvvдийн 60 хувь нь хуурамч архи vйлдвэрлэж байсан нь тогтоогдсон.

Тодруулбал, эдгээрийн 60 гаруй хувь нь магадлан итгэм­­­жлэг­­­дээгvй лабораторитой, шаардлага хангаагvй бvтээгдэхvvнээ зах зээлээс буцааж татан авах журмыг хэрэгжvvлдэггvй, гарал, vvсэл нь тодорхойгvй, хуурамч, стандартын шаардлага хангаагvй архи худалдсан зөрчил илэрч байсан Орой vдшийн цагаар баар, цэнгээний газар ороход их, дээд сургуулийн оюутнууд болон арван жилийн сургуулийн ахлах ангийнхан согтууруулах ундаа ууцгаасан шиг сууж байгаа харагддаг. Харин эсрэгээрээ, хижээл насныхан архи ууж, согтуурах нь багасч байна.

Уг нь Чингис хаан 40 хvрээд дөнгөж амс, 50 хvрээд тавьж хvрт гэж сургасан байдаг. Энэ чинь амьдрал ахуйгаа цэгцэлсэн хvмvvс хаа нэг хvртэж болно, тvvнээс өмнө өөрийнхөө болон улсынхаа төлөө зvтгэ гэж захисан хэрэг.

Гэтэл одоо бол аав, ээжийнхээ зовж байж олсон мөнгийг согтууруулах ундаанд vрэх оюутнууд архийг залгилж уудаг болж гэхэд хилсдэхгvй. «Нэгдvгээр курсдээ дөнгөж амсч байна» гэхийг сонсож байлаа. Нийгэм ийм эмгэнэлтэй байхад архины эсрэг дорвитой vйл ажиллагаа явуулахгvй байсаар байна.

Харин ч оронд нь архины vйлдвэрvvд шил дараалан нэмэгдэж, онцгой албан татварыг нэмэхээр эсэргvvцэж, дайн зарлах нь холгvй болжээ. Архи vйлдвэрлэгчид улстөр эрх мэдэл рvv шунаж, дайрах нь гаарсаар байгаа нь харамсалтай. Яг vнэндээ архинд хөлөө алдах оргил vе 1989 оноос эхэлсэн. Энэ vеэс архичдын насны хязгаар алга болсон. Гэтэл өнөөдөр дунд сургуулийн хvvхдvvд эрvvлжvvлэх байранд хонох нь юу ч биш болжээ.

Өнгөрсөн хугацаанд эрvvлжvvлэх байранд 257 сурагч хонож байсан тvvх бий. Ийнхvv архидалт монголчуудын vр удмыг сvйтгэх дээрээ тулсныг “Хvvхдийн архидалт мансуурлын эсрэг төв”-өөс гаргасан судалгааны дvн харуулдаг.

6-11 дvгээр ангийн сурагчдын дунд «Архийг ямар нэг хэмжээгээр ууж vзсэн vv» гэсэн асуулга явуулжээ. Судалгаанд хамрагдсан хvvхдvvдийн 45 хувь нь их, бага хэмжээгээр ууж vзсэн гэжээ. Тэд ямар ч зорилгогvйгээр зvгээр л сонирхлын журмаар ууж vзсэн байх юм.

Монголын нийгэмд архины бvхэл бvтэн арми хvмvvжиж байна. Архины vнэ нэмэгдлээ гэхэд архичинд нь тохируулаад спирт найруулаад зарчих хувийн vйлдвэрvvд vй олноороо бий. Vvнийг төр засгаас анхаарах нь бvv хэл өөрсдөө архийг дэмжээд сууж байдаг 76-д хэлэх vг ч алга гэж захын хvн толгой сэгсэрнэ. Ингээд бодохоор монголчууд архиараа орос ах нарын өмнө гишгэж байгаа нь амжилт гэх vv, эз гэх vv.

Тиймээс л vдэш бvр гэр орондоо тvгшvvртэй суудаг олон мянган хvн Архины тухай хяналтын хуулийг эрх баригчид яаралтай батлаасай гэж залбирч сууна. Яг vнэндээ УИХ-ын 76 гишvvн өглөө бvрийн цагдаагийн рапортын мэдээг уншаад vзээрэй.

Нөгөө хэдэн цагдаа нар нь өдөржин, шөнөжин эргvvлд гарч хаана, согтуу хөлчvv хvмvvс хөлдөж vхэх гэж байна хэмээн шөнөжингөө энэ тэнд явж заримд нь бvр зодуулдаг ч vе бий. Яг vнэндээ танхайн хэргийн дийлэнх нь архидан сог­­туурлаас vvдэл­­тэй. Ялангуяа хvйтэн мэс хэрэглэж хvний амь нас хохироосон хэрэг дандаа л архидан согтуурлын улмаас гарсан байдаг.

Ямартай ч ширээн дээрээ овоолсон том том хуулийн төсөл, гэрээ хэлцлээс илvv айл бvхэнд айдас дагуулж буй архины асуудлыг албан тушаалаасаа илvv нэн тэргvvнд анхаарах хэрэгтэй байна 76 гишvvн ээ.

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих