Ирээдүй болсон өсвөр үеийнхэнд минь юу л сургаад байна даа
Өнөөгийн нийгэмд хүний эрх дээдлэгдэж хүн юугаа хийх нь түүний дур болсон цаг үе. Гэхдээ залуус эрхээ мэддэг үүргээ ухамсарладаггүйн тод жишээ болсон нэгэн шоу болжээ. Тодруулбал, “DVBBS EVENT MGL” гэх арга хэмжээ зохион байгуулдаг хэсэг залуус байдаг ажээ. Тэд өсвөр насныханд сургалт зохион байгуулсан юм байх. Юун тухай сургалт гэдэг нь тодорхой бус энэхүү арга хэмжээ нь “Single party” буюу “Ганц бие парти” гэх нэртэй юм. Ганц бие охид хөвгүүдэд юугаа ч заах гээд байгаан ёстой бүү мэд.
Ямартаа ч “DVBBS EVENT MGL”-ын зохион байгуулсан өсвөр насныханыг уриалсан энэ сургалт гэж нэрлээд байгаа арга хэмжээ нь ILOFT хэмээх шөнийн цэнгээний газар болсон нь бүр ч инээдтэй. Тэгэхээр энийг одоо юу гэж ойлгомоор юм дээ. Шөнийн цэнгээний газарт өсвөр үеийнхэнд “Ган бие парти” нэртэй үдэшлэг зохиож байгаа юм. Уншигч танд эргэцүүлэн бодох боломжийг энд үлдээе.
- “DVBBS EVENT MGL”-ын зохион байгуулсан сургалтыг TESO, Мөнгөн Пресс ХХК ивээн тэтгэж ILOFT бааранд хийжээ.
Хууль гууль болдог, монголын хууль гурав хоног үйлчилдэг гэдгийн тод жишээ болсон (Яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр шөнийн цэнгээний газрууд 21-ээс дээш насныханд үйлчлэх ёстой байдаг билээ) энэ парти эцэг эхчүүдийн дургуйцлийг үнэхээр их хүргэсэн гэх юм билээ. Мэдээж хэн ийм юманд дуртай байх билээ. Ардчилсан нийгэмээр халхавч хийн залуус хэтэрхий эрх чөлөөтэй байгаа юм биш байгаа даа гэж халаглах хүмүүс цөөнгүй байна. Тус сургалт iloft бааранд болсон бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр TESO, Мөнгөн Пресс ХХК ажилласан гэнэ.
Энэхүү сургалт нь харин насанд хүрээгүй хүүхдийг арай л эрт ээж, аав болоход нь уриалаад байх шиг. Нийгэмд хөл тавьж төлөвшөөгүй байгаа хүүхдүүдийг “single party”-нд урьж байна хэмээн цахим хуудсаар уриалан дуудаж байх юм.
Сургалтын зарлалд, “Сайн байцгаана уу залуус аа. Монголын Анхдагч хүүхдэд зориулсан парти аялал зөвлөгөө өгөх зориулттай DVBBS EVENT MGL зохион байгуулж байгаа single party хоёрдахь удаагаа болох гэж байна оролцоно уу гэж урьж байна. Уг парти нь өсвөр насны охид, хөвгүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, найз нөхдийн хүрээг тэлэх өөрийгөө нээх зорилготой зохион байгуулагдаж” байгаа гэжээ.
Энэхүү “Kiss me party”-нд орохдоо Стикер наалгадаг ажээ. Стикер нь 5 болох юм бол өөрийн таалагдсан охин хөвгүүн дээрээ наагаад үнсэх ёстой гэнэ.
Тус партины онцлог нь мөн л сонин утга агуулгыг илэрхийлжээ. Тодруулбал, гурван өнгийн бугуйн такстай юм байна. Эдгээрийн ногоон өнгөтэй нь ганц бие буюу хосоо хайж байна гэсэн утгатай. Харин улаан өнгөтэй нь яасан ч байж магадгүй буюу яаж ч магадгүй хэмээх утгыг илэрхийлдэг аж. Түүнчлэн цэнхэр өнгөтэй такс нь намайг бүү оролд буюу хостой гэсэн утгыг илэрхийлжээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар бол уг партийг Амин-Эрдэнэ охины хандивын арга хэмжээнд зориулж 15-20:00 цагийн хооронд согтууруулах ундааны зүйлгүй зохион байгуулсан гэлээ. Гэхдээ энэхүү арга хэмжээний үеийн гэрэл зургаас харахад тэд дотуур хувцасаа тайлж, эрээ цээргүй үнсэлцэж байх юм. Эрүүл хүн огт танихгүй хүнтэйгээ үнсэлцэж, хувцасаа тайчих уу!!!
Зургийг DMNN ТББ-ын фэйсбүүк хуудаснаас авсан болно.
эх сурвалж: sensatsimedee.mn
URL: