UFC хүнс компани GOLIA архиар улсаа худалдаа юу

 Өнгөрсөн амралтын өдрөөр интернэтээр гарсан нэгэн зүйл монголчуудыг ихээхэн бухимдуулсан билээ. Энэ нь Монголын төрийн сүлдний морийг даган дууриаж дүрсэлсэн шошготой GOLIA нэртэй архи байв.

Америкт нээлтээ хийсэн энэхүү архины зураг интернэтээр тарснаар монголчууд ийм зүйл байгааг нээн илрүүлсэн юм. Энэ архийг Америк баян Монголд захиалгаар хийлгэн өөрийн улсад нийлүүлж байгаа талаар өмнө бид мэдээлж байсан.

“Golia Vodka” компанийн эзэн Дэвид Соломон гэгч АНУ-ын Филадельфи хотод амьдардаг нэгэн аж. Тэрээр шинэ архиныхаа тухай ярихдаа, “Бид архиа Монголд үйлдвэрлэж, харин лонхыг нь Хятадад хийлгэдэг. Манай брэндийн хамгийн том зах зээл бол Америк, тэр тусмаа Филадельфи” гэсэн нь бий.

Тэгвэл улс орны маань нэрийг халтир мультар тахир дутуу мэт хувирган сархаданд нэр өгч, Монгол төрийн сүлдний морийг эрээ цээргүйгээр залсан энэ архины Монгол дахь хамтрагч нь UFC хүнс компани гэнэ. Дотооддоо нэлээд их хэмжээний спирт архины борлуулалттай тус компани одоо гадаад эрийн захиалгаар Монгол улсынхаа нэрийг зарж идэн явна.

Манай улс гадаадын улс орнуудад MONGOLIA нэрээр танигдан Чингисийн монголчууд гэсэн бахархалыг бий болгосон. Гэтэл өрөөл татанхай GOLIA гэх мэт архины нэрээр алдаршуулах тийм таатай сонсогдохгүй л байна.

Үйлдвэрлэл гаргаж болох ч улс орныхоо нэр хүндэд нөлөөлөхгүйц энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ ядаж нь нэр усыг нь өөрчилөх санаа хэлэх тэдэнд байсангүй гэж үү. Шууд утгаар хэлвэл гадаадын улс оронд Монгол гэсэн нэрээ GOLIA мэтийн эрэмдэг байдлаар танилцуулж байгаад UFC хүнс компани эмзэглэхээ байсан гэж үү. Архиа л заран ашиг олж байвал Америк зэрэгтэй нийлэн улс орны нхэр төрөө гутаах нь тэдэнд тийм ч хамаатай зүйл биш бололтой.

Өмнө нь Эзэн Чингис хааны нэрээ нэлээд идэж уусан одоо бүүр улс орны нэрээрээ тоглон уландаа гишгэнэ гэж үү. Энэ талаар холбогдох дарга даамлууд юу бодож байдаг бол хөөрхий … 

 

 

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих