Шуурхай мэдээ: Дэд сайдуудын нэрс тодорч эхэллээ
Хамгийн олон суудалтай МАН хүмүүсээ тодрууллаа
Дэд сайдын суудал хамгийн олныг авахаар тохиролцсон МАН нэрсээ тодорхой болголоо.
Аж үйлдвэрийн дэд сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Х.Баделхан
Гадаад харилцааны дэд сайдад “Blue Mon” товерын эзэн н.Оюундарь
Эрүүл мэнд, спортын дэд сайдад Атармаа
Уул уурхайн дэд сайдад Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдад Нийслэлийн Засаг даргын орлогч асан Б.Мөнхбаатар
Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдад БЗД-ийн Засаг дарга асан Б.Батзориг, МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан, UFC группийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нарын санал тэнцжээ.
МАХН гурван дэд сайдаа тодрууллаа
МАХН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр орой хуралдаж гурван дэд сайддаа хэнийг дэвшүүлэхээ тогтжээ. Үүнд Хуульзүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг хэвээр нь үлдээх, Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайдаар Б.Тулгыг томилохоор болжээ. Б.Тулга нь Шинэчлэлийн Засгийн газарт Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан юм. Харин Хөдөлмөрийн дэд сайдад З.Батбаярыг нэр дэвшүүлжээ.
ИЗНН М.Хүрэлсүхийг нэр дэвшүүлжээ
ИЗНН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, дэд сайдад намын гишүүн М.Хүрэлсүхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайдад нэр дэвшүүлэхээр болжээ. М.Хүрэлсүх нь “Нар Мон” ХХК-ийн захирлаар ажилладаг.
АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдана
Ардчилсан нам Сангийн яам, Батлан хамгаалахын яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамдад дэд сайд нараа томилохоор болсон. Сангийн дэд сайд С.Пүрэв, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөрийг хэвээр үлдээж үлдсэн хоёр яамны дэд сайдыг тодруулах юм байна.
Эх сурвалж: www.polit.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ded saidin hansh 500 saya ,sharhaa nuhuh gd avilgal avna eh ornoo hudaldana