Автомашины гараажууд хохирол амсах магадлал өндөр байна
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 12 автозасвар, 35 автомашины гараажийн галын аюулгүй байдлыг дүүргийн онцгой байдлын хэлтсээс энэ сарын 5-16-ны хооронд шалгасан байна. Шалгалтын явцад 64 зөрчил дутагдал илэрч 21-ийг нь газар дээр нь арилгуулжээ. Гэвч автомашины гараажууд гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлгүй, аврах зам гарц хааж машин тэрэг байрлуулсан, гал илрүүлэх дохиоллын систем нь ажиллахгүй байгаа нь гал түймэр гарсан үед ихээхэн хэмжээний хохирол учрах магадлал өндөр байгаа аж.
Эх сурвалж:www.polit.mn
URL: