Монгол цамаархал
Мөнгөний гадаад валюттай өрсөлдөх чадвар муудлаа, эдийн засаг хүндэрлээ гээд л дээр дооргүй л амны уншлага аятай гасалцгаадаг. Амны билгээс ашдын билэг гэдэг эртний ерөөлөө ч умартсан мэт аашлах өнөөгийн Монголчуудын амьдрал ямар байна вэ. Хямрал гэж нэрлэсэн энэ он цагуудад монгол хүний эрхэм чанар хаана явна гээд л олон олон асуултууд урган гарч ирнэ.
Үнэндээ бид өөрсдөө л энэ байдалд хүрсэн гэдгийг та бид мэднэ. Улсаа худалдахаас буцахгүй төрийн түшээд, амин хувиа бодсон бизнесийн салбарынхан эх орныхоо элгэн дээр тарвалзаж байгаа харин үүний дунд эгэл жирийн ард түмэн гэж өөрсдийгөө өрөвдүүлэх хэсэг бүлэг харин начир дээрээ энэ бүгдээс илүү үг дуугүй амьдралаа болгох гээд л зүтгэж яваа нэгэн хэсэг бүлэг хүмүүс бас байна. Энэ мэтхэн л зураг харагдана. Ийн хэлэхэд нэг их буруудахгүй үнэндээ л ийм л дүр төрхтэй амьдрал буцалсаар байгаа.
Мөнгө, төгрөг маань үнэ цэнээ алдсан гэж халагладаг. Харин энэхүү халаглал хаана хүрч хэрхэн дуусах бол. Гэтэл чухамдаа бол бид л өөрсдөө мөнгөний үнэ цэнийг бууруулсаар байгаагаа мэддэг болов уу. Гадны үнэтэй бренд нэрэнд бялуурч тансаглах дуртай зангаасаа болж, басхүү амьдралын боломжид хүрсэн нэгний хямсаганасан арчаагүй зангаас болж мөнгөний үнэ цэнийг бууруулсаар байгаагаа анзаарах цаг нь нэгэнтэй болсон мэт.
Улсын хэмжээнд томоохон тооцогддог дэлгүүрт ороод бутархай хэдэн төгрөг буюу 10, 20 төгрөгөөр наймаа хийнэ гэж та саналтгүй болсон. Учир нь энэ юу вэ гээд шоолоод, хөөгөөд ч гаргаж мэднэ. Ийм л нийгэм, хүний араншин дунд амьдарч байгаа. Одоо харин бүр микро автобуснууд аравт, хорьтоор машинаа чимдэг болчихсон бололтой. Саяхан нэгэн зах орох микрод суутал микроны дээд талын нугалаасандаа жирийтэл хавчуулсан харагдлаа. Мөн дээхнэ хэдэн жилийн өмнө хэн ч билээ дээ нилээн бийлэгжүү нөхөр 5 төгрөгөөр ханынхаа обойг хийсэн байна гээд л шуугидаг байсан.
Энэ мэтээр чамирхал гэдэг сэтгэлийн хоосролд автсан. Сэтгэлийн хоосролтойгоо тэмцэхгүй бол бидний үнэт зүйлс болсон мөнгөний үнэ цэнэ алдагдаж эдийн засгийн хямрал улам бүр нүүрлэсээр байх болов уу.
ЧОЙ
URL: