Эд зүйлээ алдахаас болгоомжлоорой

хулгайчӨнгөрсөн амралтын өдрөөр нийслэл хотынхоо зүүн зүгт очихоор Баянбүрдээс Хилчин хотхон-Офицеруудын ордон хаягтай автобусанд суув. Амралтын өдөр болоод ч тэрүү хүн цөөнтэй байлаа. Бууж суусан нь 10 гаруйхан хүн. Гэтэл хоёр буудал яваагүй байхад мөнгө хураагч бүсгүй “Миний орлогын мөнгө алга болчихлоо. Та л сая надтай зөрсөн. Өөр алдах боломж гараагүй” гэж хоёр залууд тулгав. Ойролцоох сандал дээр сууж байсан хөгшин “Хэдэн төгрөг байсан юм. Өөрөө хариуцлагатай явахад яадаг юм. Шинэ жил дөхөөд хулгайчид бүлгээрээ ажиллаж байхад, тэгээд наад хоёрыгоо цагдаад аваачиж өгөөч” гэв. Мөнгө хураагч орлогын 80 мянган төгрөг байсан.

Би зургаан жил ажиллахдаа орлогоо алдаж үзээгүй. Хагас сарын цалин шүү дээ” гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн хэлэв. Гэнэт автобусны урд хэсгээс ногоон хүрэм өмссөн 30 орчим насны залуу “Би цагдаа. Наад хоёр залууг чинь шалгаад өгье” гээд цүнх, өмд, цамцны халаасыг нь шалгав. Юу ч гарсангүй. Энэ зуур дараагийн буудалд ирж хулгайд сэжиглэсэн хоёр залуутай цагдаа юм ярингаа хамт буув. Мөнгө хураагчаас яг цагдаа байсан уу гэхэд “Нэг үнэмлэх харуулсан” гэсэн юм. Харин хажуу талд зогсч байсан хоёр залуу “Төрийн цагдаа хүнийг ингэж шалгадаггүй юм. Худлаа цагдаагийн үнэмлэх хийлгэсэн л биз. Тэгээд хулгайчтайгаа цуг буугаад явчихдаг юм уу. Хулгайчдын арга нарийссан. Эмнэлэгт хүртэл халаад өмсөөд, эмч гээд хулгай хийсэн тохиолдол гарсан шүү дээ. Таны хариуцлагагүйгээс боллоо. Зүгээр л цагдаагийн хэсэгт аваачиж шалгуулах ёстой байсан юм” гэхэд харин тэгдэг байж, сүүлийн долоо хоног автобусанд хулгай их гарч байна гэж мөнгө хураагч хэллээ.

С.Хорлоо

Хулгайчид цагдаагийн үнэмлэхийг хуурамчаар хийж, бүлэглэн хулгай хийхдээ ашиглаж байж болзошгүй санагдсан юм. Шинэ жилийн баяр дөхөж байгаа энэ өдрүүдэд хулгай, дээрмийн гэмт хэргийн гаралт ихэсдэг. Тиймээс иргэд нийтийн тээврээр зорчихдоо анхаарал болгоомжтой байж, эд зүйлсээ хулгайд алдахаас сэрэмжлэхэд илүүц юун.


URL:

Сэтгэгдэл бичих