Чингис бондын 888 төслийн 784 нь санхүүжилтээ аваагүй

62Шинэчлэлийн засгийн газраас иргэдийн амжиргааны төвшинг дээшлүүлэх зорилгоор Чингис бондноос төсөлвлөж 888 төслийг баталж санхүүжилт хийнэ хэмээн мэдэгдэж байсан. Гэвч одоо уг ажил эхэлснээс хойш хоёр жилийн нүүр үзэж байгаа боловч дөнгөн данган 104 төсөл нь санхүүжилтээ авчихсан үйл ажиллагаагаа эхэлсэн гэх. Харин өнөө үлдсэн 784 төсөл нь зээл тусламжинд хамрагдаж чадалгүй асуудлыг хойш нь тавьсаар байна.

Иргэддээ нээлттэй ил тод байх зарчмаар ажилласан бол өнөөдөр энэхүү төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд эдийн засгийн хүндрэл учрахгүй ч байж магадгүй. Зээлийн асуудал банкнуудын шаардлагыг хангахгүй байгаагаас ийнхүү гацхан тухай эх сурвалжууд мэдээлж байгаа. Учир нь иргэдийн барьцаа хөрөнгө банкнуудын шаардлагыг хангахгүйгээс ийм байдал үүссэн ажээ.

Харин тухай шинэхэн ерөнхий сайдад мэдэгдээд байгаа ажээ. Хэрвээ энэ талаар ямар нэгэн доривтой ажил хэрэг авахгүй бол дараагийн арга хэмжээгээ авна гэдгээ “Үндэсний үйлдвэрлэгч 888″ төслийнхөн мэдэгдээд байгаа юм.

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих