Facebook-ээр яаж сээтэн хаях вэ?

03df72ca61e54ce1big

Facebook-ээр дажгүй залуучуудын зургийг үзээд л орхихын оронд шууд өөрөө уургалаад авбал ямар вэ? Эхний алхмаа өөрсдөө хийсэн эмэгтэйн зоригийг эрчүүд үнэлдэг юм шүү. Тэдний ихэнх нь дуртайяа хүлээж авна гэдэгт мөрийцсөн ч яахав.
    Өөрийн профилээ бүрдүүл. Бүтэн нэрээ бичихээ мартуузай. Өөрийн дуртай дуучид, сонсдог хамтлаг уншдаг ном, дуртай онч мэргэн үг зэрэг мэдээллийн хэсгүүдийг бөглө. Ингэвэл чиний сээтэн хаях гэж байгаа хүнд чиний талаар бага ч болов юм мэдэж, өөрийнхөө сонирхолтой дүйцүүлэхэд хялбар болно.
 Сүүлийн үед авахуулсан зурагнуудаасаа тавь. Өөрийнхөө царайг гаргахаа бүү март. Чамайг ямархуу төрлийн бүсгүй болохыг мэдэж авахад нь тусална. “Бай”-гаа олохын тулд хайлтын системийг ашигла. Эхлээд найзууд дундаасаа боломжийн залуу хай. Хэн нэгэн чамд таалагдав уу? Тэгсэн ч гэсэн цааш хайсаар хэд хэдэн өөрт тохиромжтой гэж үзсэн залуучуудыг жагсаа. Хэд хэд байвал сайн. Тэгвэл чамд сонголт бий болно гэсэн үг. Гэхдээ сонгосон залуус чинь бие биенийгээ таньдаггүй байх тал дээр анхаараарай.

•    Cонгосон залуусаасаа хамгийн түрүүнд өөрийнхөө биеэр уулзаж байсан хүнийг “онилж” өд.

•    Найзууд дунд чинь сонирхол татах хүн байхгүй байвал хайлтын найз болоогүй хүмүүсээс хайж болно.

    Эелдэг, гэхдээ анхаарал татам байдлаар мэндэл. Мэндчилгээндээ хаана уулзаж, /эсвэл тааралдаж/ байсан тухайгаа оруул.

•    Чөлөөтэй байж тэр залууг өөртэйгөө харьцахад эвтэйхэн болго. Мэдээж түргэдэж болохгүй. Асуулт тавь, түүний тавьсан асуултад хариул, түүний нууц эсвэл хобби сонирхлыг хэлүүлж чадвал сайн.

•    Мэдээж чатны хэсгийг ашиглах хэрэгтэй. Хэрвээ яриагаа яаж эхлүүлэхээ мэдэхгүй байвал түүний профиль руу орж сонирхдог хамтлаг дуучдынх нь шинэ дуу, сүүлийн үеийн үйл явдал эсвэл бичсэн статусынх нь тухай асууж болно. Мэдээж хэтэрхий урт өгүүлбэр бичих хэрэггүй. “Өнөөдөр юу хийж өнгөрүүлэв дээ?” гэж асуухад нь өглөө боссоноосоо авахуулаад орой хүртэл хийсэн бүхнээ жагсааж бичихийн оронд сонирхол татах ганцхан хэсгийнхээ тухай л товч хэл.

•    Сонирхолтой бүсгүй гэдгээ харуул. Сонирхолтой яриа өрнүүл.

•    Тэр чамд өөрийгөө таалагддаг гэдгийг мэдэж байх ёстой. Хэлсэн үгийг нь дэмжиж, яриаг нь сонсож, хөгжилтэй зүйл ярихад нь инээж байгаа гэдгээ мэдэгдүүл. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд чинь http://fsymbols.com/facebook/smileys/ -эдгээр инээмсэглэлүүд тусална. Бага зэрэг нүүр өгч, тал заслаа гээд тэр гэдийчихгүй.

•     Яриагаа уйтгартай болгохоос аль болох зайлсхий. Бүтээлч ярилцагч байх хэрэгтэй. Та хоёр зөвхөн компьютерын наана цаанаас харилцаж байгаа учраас, биеийн хөдөлгөөн, харц зэргээрээ биш зөвхөн бичсэн үгээрээ л чи түүнийг өөртөө татаж чадна.

•    Чатын жижигхэн аватар дээр тодоор харагдахуйц зургийг нүүрний зургаар сонго. Түүний шинэ зурагнууд дээр лайк дарах юм уу, сэтгэгдэл үлдээ. Хэт урт сэтгэгдэл бүү бич. Богинохон, ялдам байвал сайн.

•    Тэр залууд чамтай ярилцах сэдэв гаргаж өг. Тэгэхгүй бол тэр яах учраа олохгүй гацчихна. Та хоёрт ямар ижил сонирхол байна, түүнийгээ олж нээ.

•    Бие биетэйгээ чөлөөтэй харьцдаг болсныхоо дараа түүнтэй цуг ямар нэг сонирхолтой юм хиймээр байгаагаа далдуур илэрхийл. “Чи энэ долоо хоногт юу хийх гэж байна?”, эсвэл “Дараагийн хагас сайнд чиний дуртай хамтлагийн тоглолт болох юм байна лээ” гэх мэтээр.

•    “Poke”-ийг ашигла. Poke бол ямар нэг юм бичих шаардлагагүйгээр “өдөөн хатгах” шилдэг арга юм. Тэр хүнийг “хатгана” гэдэг сээтэн хаяж байна гэсэн үг. Poke-ийг найзууд хоорондоо мэндлэхэд ч ашигладаг боловч ихэвчлэн бие биенээ өдөх утгыг агуулдаг.

•    Түүнээс хариу poke ирвэл буцааж хариу илгээ. Энэ мэтээр үргэлжлүүлэн сээтэн хаялц. Харилцаагаа идэвхтэй байлгахын тулд түүнд мессеж юм уу профиль дээр нь сэтгэгдэл үлдээ. Гэхдээ зүгээр л “Юу байна?” гэсэн үгний оронд шинээр гарсан дууны клипний линкийг тавиад “Энийг үзэж амжсан уу? Надад их таалагдсан” зэргээр бичиж болох юм.

Түүний “сул тал”-ыг мэдэж байвал яриа үүсгэхэд тийм ч их хүндрэл гарахгүй. Юуг хамгийн их сонирхдог, юунд хамгийн их эмзэглэдэг зэрэг мэдээллийг нь профайлаас нь олж харах гээд үзээрэй. Загатнасан газар нь маажаад өгвөл тэр дороо чинийх болно.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих