Японд газар хөдөлж, цунами болов
Японы зүүн хойд эргээр ням гаригийн 09:57 цагт 7,1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж, хэд хэдэн эргийн бүсүүдэд нүүлгэн шилжүүлэлт эхэлжээ. Мөн 50 см-ийн цунами болсон байна. Одоогоор атомын цахилгаан станцууд хэвийн байна гэж мэдээлжээ
АНУ-ын Геологийн судалгаа шинжилгээний хүрээлэнгээс газар хөдлөлтийг орон нутгийн цагаар ням гаригийн өглөө 10:57 цагт Японы Сендай мужаас зүүн тийш 228,8 км зайд болсон гэж мэдэгджээ. Цунамийн анхааруулгыг Ивате, Мияаги, Фүкүшима зэрэг мужуудад өгсөн бөгөөд эдгээр мужууд нь өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд болсон газар хөдлөлт, цунамид хамгийн ихээр өртсөн нутгууд юм.
URL: