Путиныг 2014 оны хамгийн нөлөө бүхий хүнээр тодруулжээ

527-1418447448a2662f6dbf35ca99e064ec9115982786_L

МОСКВА. /Voice of Russia/. Парист төвтэй олон улсын мэдээний “Agence France Presse” агентлаг 2014 оны “хамгийн нөлөө бүхий хүн”-ээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг нэрлэлээ.

Энэ оны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг гаргахад 380 орчим сэтгүүлч оролцжээ.

“2014 оны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг Владимир Путин тэргүүлсэн” гэж “Agence France Presse” агентлаг мэдэгдсэн юм.

Францын тус агентлагийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад Ромын пап Фрэнсис, Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч, энэ оны Нобелийн Энх тайвны шагналтан Малала Юсафзай тэргүүтэй хүмүүс багтсан байна.

Тус агентлаг хоёр дахь жилдээ оны хамгийн нөлөө бүхий хүмүүсийг тодрууллаа. 2013 оны жагсаалтыг АНУ-ын тагнуулын нууц мэдээллийг илчлэгч, өдгөө ОХУ-д оршин сууж буй Эдуард Сноуден тэргүүлж байсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих