Хөгжил өчүүхэн зүйлээс эхэлдэг

527-1418283511ed5a2b78e38fbab030a816402d1d821b_x3Хөгжил дэвшлийг дан ганц уул уурхай, гадаадын хөрөнге оруулалтаас ирэх мэт яриа их гарч байна. Энэ хэрээр бид хэн нэгэн л бөөн мөнгө авчраад улс орныг сайхан болгоно гэсэн бодолтой яваад байна уу даа.

Эх орон ч байдал хийгээд хөгжил дэвшил нь салшгүй холбоотой зүйл. Хөгжсөн улс орнуудын туршлагыг дэлгэсэн олон ном, өгүүлэл хэвлэгдэн гарах боллоо. Тэднийг үзэхэд дарангуйллын дэглэмтэй л орон биш бол ард түмэн нь өөрсдөө хөгжөөд явчихсан байх юм.

Ер нь хөгжил буурай орнууд төрийн механизмын ижилшилтэй байдаг. Африкийн орнуудын ядуурал нь төрд гарах гэсэн дарангуйлагч омгуудын л өрсөлдөөнөөс болсон хэрэг. Ази, Европт ямар орнууд тааруухан амьдарч байна тэнд эдийн засгийн эрх чөлөөг хаасан хатуу дарангуйллын систем тогтож байдаг.

Харин бид ардчилсан нийгэм байгуулж, казахийг эс тооцвол бараг дан ганц цул үндэстнээс бүрдсэн улс атлаа санасандаа хүртэл хөгжиж чадахгүй байгаа нь зөвхөн төрийн түшээд бус иргэдээс нь ч болж байгаа хэрэг юм. Улс орноо өөд нь татахад Оюутолгойн дөрвөн тэрбум ам.долларыг хүлээх нь хангалтгүй.

Хөгжил дэвшил өчүүхэн зүйлээс эхэлдэг. Бид баян, дэлхийд танигдсан компани, бизнесмэн, урлагийн одуудтай болох хэрэгтэй. Үүний дараагаас л түүний нөмөрт улс орны өнгө зүс сайжирна. Үүнийг хийхэд иргэн бүр нь эх орныхоо газар шороо, агаар, түүхэнд хайртай байхаас гадна бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг болчиход болох юм.

Жишээ авья. Ханиад томууны улирал ирсэн энэ үед хүн бүр нэг, нэг “салимон” авчихад л гурван сая зарагдана гэсэн үг. Энэ хэрээр үндэсний үйлдвэрлэгч хөлжинө. Тэгээд гадаадад хүрээгээ тэлнэ. Ингэж л монгол брэнд бий болно. Харин солонгосоос вакус авч ууцгаагаад байвал нөгөө уул уурхайгаа л хүлээдэг байх даа.

Ж.Энх

Эх сурвалж: Нийслэл таймс


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих