“Топ”-уудын хувь заяа

5ecsqmjliuq7tq08b765cm90s1Монголын загварын ертөнцийн хамгийн томоохон наамдын нэг “Гоёл 2015″ наадам болоод удаагүй байна.  20 гаруй жилийн түүхтэй тус наадамд үе, үеийн “топууд” жилдээ нэг цуглардаг гэхэд болно. Мэдээж шагнал гардуулах торгон мөчид бүгд л тайзан дээр шүү дээ.

Гоёл наадмын бас нэгэн бичигдээгүй хууль нь  “Алтны магнат”-ын шинэ амраг тодордог гэх дуулиан.  “Гоёл”-оос төрсөн үе, үеийн топуудын хувь заяа хаашаа эргэснийг сонирхоё.

“Янзага”

“Мөнхийн залуу хатагтай” тодотголоо нэр төртэйгээ авч яваа топ модель  Э.Одгэрэл 1986 оноос загварын тайзнаа алхаж эхэлсэн. Гоёл наадмын анхны топ модель болсон тэрээр Халдварын угаагчаас энэ их амжилтанд хүрсэн юм. Олны өмнө төдийлөн үзэгдээд байдаггүй хатагтай томоохон компани, байгууллагын нүүр царай болж “Гэр” олон ангит кино, “Давхар цохилт” зэрэг кинонд тоглож киночдод тоогдох болсон. Хэдийгээр 40 нас хол давсан ч гоо үзэсгэлэнтэй хэвээрээ, залуухан бүсгүйчүүдтэй үе тэнгийнх юм шиг харагддаг. Яг л “янзага” шиг  зэгзгэр …

“Монгол модель”-ийн хатагтай 

2001 онд “Гоёл” наадмаас “Топ” модель өргөмжлөл хүртсэн Д.Болормаа. Загварын тайзнаа нэгэн үе алдаршиж явсан хатагтай өнөөдөр  залуу үеэ бэлтгэж яваа.  “Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа хатагтайг охид, бүсгүйчүүдийг баян эрхмүүдэд худалддаг гэх яриа тархсан удаатай. Загвар өмсөгч Сэлэнгэ нэгэн ярицлагадаа энэ талаар хатуухан хэлсэн  нь олны анхаарлыг татаж буй.

“Онгоцны үйлчлэгч” топ

2003 оны топ модель Ч.Туяацэцэг онгоцны үйлчлэгч мэргэжилтэй.  “Помогите Нам-2” уран сайхны кинонд онгоцны үйлчлэгч бүсгүйн дүрд тоглосон тэрээр нам жимхэн амьдардаг. Өдийг хүртэл ганц бие яваа “ахмад” топ маань энд тэндхийн томоохон арга хэмжээнд л уригддаг.

Шилмэл”-ээс төрсөн бас нэгэн топ

“Шилмэл загвар” агентлагт 14 наснаасаа загварын тайзнаа алхсан Х.Ундраа “Mobicom” компанид ажилладаг.  Тэрээр элдэв хов, жив, хэл аманд өртөөд байдаггүй. Тиймдээ ч үе, үеийн топуудаасаа хамгийн даруухан нь.

Ц.Мянгаагийн  экс топ эхнэр

Жүжигчин, загвар өмсөгч топ модель Д.Пүрэвсүрэн. Түүнийг Ц.Мянганбаяртай гэрлэж топ моделийн өргөмжлөл хүртсэн гэдэг. Өдгөө гурван хүүхдийн ээж болсон топ модель өнгөрсөн жил “Лардьма” кинонд тоглож үзэгчдийг байлдан дагуулж байлаа.

Урт хөлт Г.Урнаа

Солонгосын гоо сайхны эмнэлэгийн нүүр царай болж сайхан дүр төрхөө олж авсан гэгддэг  топ модель Г.Уранцэцэг одоо ч загварын тайзнаа гунхсаар. “Торго”, “Гоёл” гээд загварын томоохон шоуны нүүр царай болдог түүнийг урт нарийнхан хөлтэй, мэргэжлийн загвар өмсөгч  хэмээн магтдаг.

Эсэргүүцэлтэй тулгарсан топ

Мөн л Ц.Мянганбаярай холбоотой топ. 2008 оны “Топ модель”  Г.Алимаа цагтаа

Ц.Мянганбаярын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэдэг. Магадгүй Ц.Мянгаагийн топ төрүүлэх эхлэл нь эндээс эхлэлтэй бололтой. Тиймдээ ч түүнийг энэ шагналыг хүртэхэд олон хүн эсэргүүцэж байсан гэдэг. 15 жил загварын тайзнаа алхсан тэрээр  өдгөө хувийн гоо сайхны салоноо нээн нам гүмхэн амьдарч байгаа гэнэ.

“Шүрэн бугуйвч”-ийн топ

 14 наснаасаа загвар өмсч эхэлсэн О.Уянга 2009 онд топ модель болж байлаа. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн тэрээр “Шүрэн бугуйвч” кинонд дүрээ мөнхөлсөн. Өнгөрсөн жил амаржиж ихэр охинтой болсон тэрээр бизнесмен залуутай амьдралаа холбосон.

Бизнесмэн хатагтай 

“Дорнын тэргүүн мисс”, “Шилдэг фото мисс”-ээр шалгарч явсан Ч.Уранбилэг 10 жилийн сурагч  ахуйдаа “Үнсгэлжин” наадмаар нүүр хагарч олны өмнө гарч байсан нэгэн. Тухайн үедээ Ц.Мянганбаярт үс, гэзгээ илүүлж сууж байсан нь сэтгүүлчдйин нүдэнд өртөж “Топ” модель болоход нь ч нөлөөлсөн хэмээн хардаж байсан.

Харин одоо загварын тайзаа орхиж бизнесмэн хатагтай тэрээр барилгын компани удирддаг гэнэ лээ.

Хамгийн сайхан өгзөгтэй топ

Бурханаас  сайхан өгзөг заяасанд баярлаж явдагаа нуугаагүй мисс Э.Сэлэнгэ. Загварын тайзаа орхиогүй тэрээр гэр бүлтэй болоод удаагүй байгаа. “Шилмэл загвар” агентлагт харьяалагддаг мисс бүсгүй өнгөрсөн жил Эфилийн цамхагийн өмнө гэрлэх санал авч байсан билээ. Өдгөө ээж болохоор хүлээж буй тэрээр энэ жилийн “Гоёлыг” үзэгчдийн суудлаас тольдсон билээ.

 

Ц.Мянгаагийн төрүүлсэн ээлжит топ

“Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч “Гоёл” наадмын “Шилдэг фото модель”, “Өсөх ирээдүйтэй модель” шагналын эзэн, дуучин О.Пүрэвдулам хэл амтай энэ шагналыг хүртсэн.

“Алтны магнат” Ц.Мянганбаяртай дэр нэгтгэн анхны охиноо өлгийдөн авсан ч салсан гэх таагүй мэдээлэл хөврөх болжээ.

Сайхан бүсгүй

 “Miss World-2005” тэмцээний “Q miss” өргөмжлөл, “Мисс Интернэшнл-2006” тэмцээний “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөл, “Монголын сайхан бүсгүй-2007” тэмцээний “Ган-Эрдэнэ” өргөмжлөл, “Miss World Univercity-2007” тэмцээний “Хүмүүнлэгийн мисс” өргөмжлөл гээд загварын ертөнцийн олон тэмцээнд амжилттай оролцож ирсэн С.Ариунбилэг.

“Гоёл 2013” наадмын “Шилдэг загвар өмсөгч” өргөмжлөлийг хүртэж байсан тэрбээр бусад топуудаас гэр бүлтэй гэдгээрээ онцгойрч байв. Харин цуутай хүүхэн хуримгүй гэдэг үгийг баталсан тэрээр топ болж нөхрөөсөө салж ээлжит амрагаа сонгосон нь олны дургүйцлийг хүргээд авсан удаатай.

Отгон топ

“Андра модель” агентлагийн захирал мисс Х.Бадамгэрэл отгон топ болсон.Өнгөрсөн жил амаржиж хүүтэй болсон тэрээр нялх биетэй байхдаа “Гоёлын” тайзнаа алхаж олны гайхшруулсан байсан билээ. Харин энэ жил зорилгодоо хүрч “Топ модель”-ийн эзэн болсон юм. Ц.Мянганбаяртай холбоотой байсан гэх мэдээлэл ч сөхөгдөөд амжсан ч тэрээр үүнийг үгүйсгэж буй.

www.times.mn


URL:

Нэр: mj Огноо: 12 December 2014

bvgd 1000 byriin boownii jingervvvvvvvvvvvvvvvdddddddddd

Нэр: 247 Огноо: 12 December 2014

Myangaagiin ehner shalgaruulah temtseen sh te…..

Нэр: Anonymous Огноо: 28 August 2015

uugii gej bgaa shdee tsarai muutai sain uzdeg hanuuliin zasag darga ganhuyag heseg shaasandaa

Сэтгэгдэл бичих