МАН-аас дэд сайдад хэн хэн нэр дэвшив
МАН-аас долоон дэд сайд Засгийн газарт ажиллана. Тэгвэл энэ албан тушаалд 20 гаруй залуус өрсөлдөж байснаас 10 шалгарч үлдсэн талаар эх сурвалж мэдээлж байна.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, МАН-ын бүлгийн зөвлөх Ш.Раднаасэд, Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн, МАН-ын бүлгийн зөвлөх Г.Өнөрбаяр, “Мон-Уран” тодотголтой Б.Саранчимэг, UFC группийн дэд ерөнхийлөгч Н.Цэрэнбат, НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Алтай, Зүүний хүчний н.Тэнгэр нарын нэр дуулдаж байгаа юм.
Эдгээр 10 залуугийн долоо нь дэд сайд болж, гурав нь яамны төрийн нарийн бичгийн дарга, эсвэл агентлагийн дарга болж магадгүй юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Hoorhii doo.byaluu huvaaj dee