ТҮЦ машины төлбөр хувийн хоёр компанийн дансанд төвлөрч байжээ

527-14181781484pkh08j26d83s1fj40cfaq3fohТөрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машинд иргэдийн төлсөн мөнгө хувийн компаниудын дансанд төвлөрч байсныг АТГ-аас илрүүлжээ. Тодруулбал, ТҮЦ машиныг нийлүүлсэн “Ньюсоник”, “Аствишн” гэх хоёр компанийн дансанд орж байсан аж.

Тиймээс АТГ-аас дээрх үйлдлийг таслан зогсоож, ТҮЦ машинуудыг “Үндэсний дата төв’’-д шилжүүлсэн байна. Иргэдэд төрийн үйлчилгээг илүү дөхөм болгох үүднээс өнгөрсөн жилээс ТҮЦ машиныг нийслэл, орон нутагт байршуулж эхэлсэн.

Уг машин иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний, оршин суугаа хаяг, гэрлэлтийн гэх мэт иргэний бүртгэлийн зургаа, Татварын ерөнхий газрын дөрвөн төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэж байгаа юм. Энэ жилээс үйлчилгээ нь улам өргөжиж, оюутнууд өөрт хамааралтай бүхий л мэдээллээ хүртэл авах боломжтой болсон.

Энэхүү шийдэл нь төрийн байгууллагын ажпыг ихээхэн хөнгөвчилж өгснийг албаныхан хэлж байгаа юм. Цаашид “Монгол шуудан” компанийн өдөр тутмын бүх төрлийн сонин захиалга, цахилгааны төлбөр, үүрэн холбооны операторууд, кабелийн телевиз, IР телевизүүдийн үйлчилгээний төлбөр тооцоо, яам, агентлагийн лавлагаа, мэдээллийг хүргэх үйлчилгээг нэмэх юм байна. Гэтэл дээрх хоёр компани иргэдийн тушаасан мөнгийг өнөөг хүртэл завшиж байжээ. Харин хэдэн төгрөгийн хохирол учруулсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

М.Нар

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих