Барилга дээрээс 40 настай эмэгтэй унаж, амиа алджээ

527-1418177474969d4a5dee092588bigБаянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “True L” хотхоны 16 давхар байрны гаднаас 40 орчим насны эмэгтэйн цогцос өчигдөр олджээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн албан хаагчид шалгаж байгаа аж.

Оршин суугчдын хэлж байгаагаар хохирогч эмэгтэй ганцаараа амьдардаг байсан гэнэ. Тухайн байрны камерын бичлэгээс харахад эмэгтэй нимгэн хувцастай лифтэнд суун, 16 давхар руу гарч, байрнаас үсэрчээ.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “ Барилгаа дээрээс хүн унаж амь насаа алдсан хэрэг гарсан. Одоогоор хэргийг шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

С.Хорлоо

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих