Яамгүй сайд М.Энхсайханы суудал хэрүүлийн алим болох уу

cd2afa44-48f5-4689-b715-ae4d88dbf949Өчигдөр 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр эхэлсэн Монгол улсын Засгийн газрын гишүүдийг томилох УИХ-ын чуулган 10-ны өдрийг эхлүүлж байж дууслаа.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын 18 гишүүнийг томилсон чуулган дээр М.Энхсайханыг хамгийн ойлгомжгүй сайдын суудалд очиж байгаа тухай яригдлаа. Нээрээ ч Монгол улсын сайд хэмээх яамгүй, бүтэцгүй түүний алба хэн хүний гайхшийг төрүүлээд байгаа хэрэг.

Ц.Нямдорж гишүүн Ч.Сайханбилэг болон Засгийн газарт хандаж, энэ сайдынхаа асуудлыг Засгийн газрын тухай хуульд нийцүүлэх нэмэлт, өөрлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулан оруулж ирж батлуулах нь зөв шийдэл болохыг хэллээ.

Нээрээ ч Монгол улсын хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын томоохон /мега/ төслүүдийг хариуцаж ажиллана гэдгээс өөр тодорхой хийх ажил гэхээр юмгүй ийн сайд болгосон нь хачирхалтай хэрэг юм.

Юутай ч Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтийн гэрээг хийх асуудалд тэрбээр уул уурхай хариуцсан салбарын сайдын хамт оролцоно гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Рио Тинтогийнхон Монголд ирээд байгаа учир өнөөдрөөс уулзалдаад эхлэх юм гэсэн.

Тэгвэл М.Энхсайхан Монгол улсын сайдын хувьд Тавантолгойн менежментийн хувьчлал болон өөрийнхөө хариуцаж асан Тавантолгойн цахилгаан станц, Д.Одхүүгийн хариуцаж байгаа Эгийн голын УЦС, Тавантолгой-Гашуунсухайт хооронд тавигдах нарийн царигтай төмөр зам, хамгийн удаан хүлээгдэж байгаа Y цахилгаан станц, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гээд том гэсэн бүтээн байгуулалт бүхэн дээр ажиллах юм болов уу.

Тэгвэл эдгээрийг хариуцсан салбарын яамд, сайд нар яах хэрэг вэ. Энэ бүгдээс харахад М.Энхсайханы Монгол улсын сайд гэсэн статус ихээхэн ойлгомжгүй байдалтайг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

М.Энхсайхан яамдуудын ажлын уялдаа холбоон дээр ажиллаж, асуудалд чиглүүлэгч болох юм уу. Мөн М.Энхсайханыг мега төслүүдийг санхүүжүүлэх томоохон хөрөнгө оруулалтуудыг олж ирэх үүрэгтэй гээд байна.

Гэтэл түүний доор бүтэц, ажлын алба байдаггүй. М.Энхсайхан ганцаараа л гүйгээд байх юмуу. Лав л гадаад, дотоодоор хамгийн их явдаг сайд болох нь гэсэн ойлголт эндээс төрж байна.

Гэхдээ л яг статусыг нь нарийн зааж өгөхгүй бол манай сайд нар Монгол хүний төрөлх чанар болох нөгөө “бид дээрээ ноёноор юу хийнэ. Өөр өөснөө толгойгоо мэдье” гэдэг болж томоохон хэрүүлийн алим үүсэх болов уу.

Тэгэхээр Ц.Нямдорж гишүүний хэлснээр Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж М.Энхсайханы статусыг тодорхой болгож ямар ажил хийж үүрэг хариуцлага хүлээх бас ямар эрх эдлэхийг нь тогтоож өгөх нь Засгийн газрын нэн тэргүүнд хийх ажлын нэг гэдэг тодорхой байна.

Тэгэхгүй бол уг асуудал Ч.Сайханбилэгийн Засгийн газрын эв түнжинд нөлөөлж хагарлын түүнийг дагаад хэрүүлийн алим болох нь гарцаагүй юм.

Г.Самбаа

gereg.mn


URL:

Нэр: Andra Огноо: 19 March 2020

рексатал инструкция по применению
рексатал таблетки
где купить рексатал
рексатал 500 инструкция по применению
препарат рексатал

Сэтгэгдэл бичих