Ичимхий зангаа хэрхэн давах вэ?
Та өөртөө итгэлтэй байж чаддаг уу?
Та гадны хүнтэй юм ярихдаа айж эмээдэг үү?
Та олны өмнө үг хэлэхдээ айн чичирдэг үү?
Ичимхий, өөртөө итгэлгүй байдал нь таныг маш олон боломжоос холдуулж, таныг дандаа бусдаас сүүлд явах шалтгаан болдог гэж болно.
Тэгвэл хэрхэн ичимхий, бүрэг зангаа даван туулж, өөртөө итгэлтэй байх вэ?
Ичимхий зан юунаас үүдэлтэй вэ?
Юуны түрүүнд ичимхий зан айдсаас үүдэлтэй байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Энэ бол гутаан доромжлогдох, үл ойшоогдох, бүтэлгүйтэх гэсэн айдсаас үүдэн бий болдог зүйл юм.
1. Муу дурсамжуудыг мартах хэрэгтэй. Таны талаар хэлсэн хүний үгийг та нэг их хүндээр, ач холбогдол өгч хүлээж авах хэрэггүй гэж зөвлөе. Танд тохиолдож байсан муу зүйлүүдээс өөрийгөө чөлөөлж, бүхнийг эхнээс нь эхлэх хэрэгтэй. Өнгөрсөн бол өнгөрсөн шүү дээ. Хүн өнгөрсөн дурсамжуудыг бодох тусам дахин алхам хийхээсээ айж эмээдэг. Тэгэхээр та үүнээс гарахын тулд юуны өмнө болсон үйл явдлыг сөрөг байдлаар буюу хүнд байдлаар хүлээж аваад хэрэггүй, харин үүнийг танд сургамж болгон аваад, дахин шинээр эхлэх хэрэгтэй.
2. Бусад хүмүүс яг тантай адил. Бусад хүмүүс тантай яг адил гэдгийг та байнга санаж бай. Бүх хүн л айдаг. Ганц 2хон бүтэлгүйтлээс болоод та өөрийхөө боломжийг боон хааж болохгүй. Хүн бүр л хүмүүстэй сайхан харилцахыг хүсдэг. Тэгэхээр таны хүмүүстэй харилцах, өөрийгөө хүмүүст илэрхийлэх гэсэн хүслийг тань хүмүүс маш сайхнаар хүлээн авах болно. Та сайхан ярьдаг, найрсаг хүмүүст дуртай биздээ? Тэгвэл хүмүүс бүгд дуртай.
3. Итгэлтэй бай. Ичимхий байдлын гол шалтгаан бол итгэлгүй байдал гэдгийг дээр хэлсэн билээ. Хэрвээ та өөрийгөө үнэлэхгүй бол хэн таныг үнэлэх юм бэ? Та хэрвээ хүмүүст хүндлэгдэж, үнэлэгдэхийг хүсэж байвал та хүмүүст түүнийгээ гаргаж харуулах ёстой шүү дээ. Эс тэгвээс та үргэлж хэн ч биш байсаар байх болно.
4. Та хүссэн хүсээгүй хүмүүстэй харилцах ёстой. Танд чухал санаа, бодол байсаар байгаад түүнийгээ дотроо хадгалсанаар та өөрийгөө баллаад зогсохгүй, түүнийг сонсох ёстой хүмүүсийг мөн адил баллаж буй хэрэг юм. Жишээ нь та сагсан бөмбөгийн багийн гишүүн байлаа гэж бодьё. Багийн гишүүн тань сул ба та түүнрүү бөмбөг дамжуулах боломжтой байтал та үүнээс татгалзах нь та өөрийгөө баллаад зогсохгүй мөн багаа баллаж байгаа хэрэг шүү дээ. Та өөрийгөө хүмүүст хэрэгтэй, нийгэмд хэрэгтэй хүн гэж бод. Танд хүмүүс өгөх зүйл байгаа гэж бод.
5. Хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэхээсээ бүү цааргал. Хүмүүс рүү сайхан инээмсэглэх нь өөртөө итгэлтэй байдлын гол шинж байдаг. Тэгэхээр та юуны өмнө хүмүүс рүү сайхан инээмсэглэж сурах хэрэгтэй. Танихгүй байсан ч хамаагүй. Эхлээд энэ танд маш их хэцүү байх болно. Гэхдээ та хэд хэдэн удаа сургуулилсны дараа танд маш амрахан болох ба та өөрөө хүртэл өөдрөг байх болно. Инээмсэглэж буй хүн ямар ч тохиолдолд хүмүүсээс илүү харагддаг гэдгийг санаарай.
6. Хүмүүсийн нүд рүү харж сур. Хүмүүсийн нүдрүү эгцэлж харж сур. Энэ бол өөртөө итгэлтэй хүний шинж юм.
7. Өөрийгөө аль болох тайван байлга. Хүн цэвэрхэн байхдаа өөртөө итгэлтэй байдаг биздээ. Тиймээс та өдөр бүр цэвэрхэн, өө сэвгүй, яг өөрт тань таарсан хувцасыг өмсөж бай. Ингэх аваас та хүмүүсийн өмнө ил гарахаасаа эмээхгүй байж чадна. Мөн та гэрээсээ гарахдаа өөрт тань таалагдахгүй байгаа зүйлээ бүү өмс. Бага зэрэг л тавгүй байвал та түүнийг өмсөх хэрэггүй.
8. Та өөрийгөө хайрла. Та өөртөө хайртай биш бол таныг хэн хайрлана гэж та хүлээж суух вэ?. Танд бусдаас илүү юу байдаг вэ? Сайхан хөл үү, хөөрхөн царай юу, сайн сурлага уу, хоол сайхан хийх чадвар уу, хүн магтах авьяас уу? Юу ч байж болно. өөрийхөө давуу талуудыг тодруул. Тэгээд өөрийгөө бусдаас илүү гэдэгт итгэ. Та бол цор ганц.
9. Та хүн бүрт таалагдах албагүй. Хүн бүрт таалагдахгүй байхаас бүү ай. Та угаасаа доллар бишээс хойш. Та хүн бүрт таалагдах албагүй. Та яагаад бусдаас өөр байж болохгүй гэж? Хамгийн гол нь өөртөө итгэлтэй бай. Хүмүүс таны талаар муу зүйл, шүүмжлэл хэлж болно. Зарим хүмүүс танд дургүй байж болно. Муу хүмүүсийн шүүмжлэлийг магтаал гэж ойлго гэсэн үг байдаг шүү дээ. Угаасаа хүмүүс таны хэлж ярьж буй зүйлд анхаарал хандуулна гэдэг чинь таныг үнэ цэнэтэй хүн гэдгийг харуулж байгаа хэрэг шүү дээ.
10. Аль болох хүмүүстэй их ярилц. Тэр тусмаа танихгүй хүмүүстэй. Энэ нь таныг итгэлтэй болгох болно. Эхлээд энэ танд эвгүй санагдаж байж болно. Гэхдээ удалгүй энэ танд ер төвөггүй болно. Хүмүүс таны үгийг үл ойшоох вий, хүмүүс таныг сонсохгүй байх вий гэж айж байна уу? Тэгвэл та тухайн хүнийхээ тухай өөрөөр нь яриул. Хүмүүс өөрийхөө тухай ярих маш дуртай байдаг юм. Ингээд тэр танд дуртай болох болно.
11. Төгс хүн болох гэж бүү хичээ. 10 хуруу тэгш хүн гэж байдаггүй. Хэдий гаднаа харагдахгүй ч сул тал байж л таарна. Та өөрийнхөө ганц сул талыг бүү их юманд бод. Өөрийгөө төгс биш байгаад бүү их санаа зов. Бүх хүн сул талтай.
Та ичимхий байх эрхгүй. Ичимхий байна гэдэг таны өөрийнхөө төлөө хийж болох хамгийн муу зүйл гэж хэлбэл буруутахгүй байх. Та ичимхий байснаараа өөрийнхөө амьдралыг баллаж, сайхан боломжуудаас хойш татаж байна гээд бодоод үз. Энэ хэдий хатуу сонсогдож байж болох ч яах аргагүй үнэн юм. Та эрүүл саруул. Танд бусадтай адил хэл, ам, нүд, гар, бие байгаа. Тэгвэл юунаас ичсэн юм бэ? Та ичимхий байснаараа өөрийгөө дандаа нууж байгаа хэрэг. Тэгэхээр танд одоо ичимхий байх эрх байхгүй гэдгйиг та ойлгосон байх. Та өөрийхөө төлөө өөрчлөгдөх ёстой.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
рексатал инструкция цена
рексатал 500 цена в аптеках
рексатал реальные отзывы
купить рексатал в аптеке
рексатал цена купить
рексатал цена отзывы
рексатал 500 в аптеках
рексатал таблетки
рексатал инструкция цена
рексатал 500