Ордны согтуучууд
Үе үеийн парламентад согтуучууд байсан л гэдэг. Гэхдээ чуулганы хуралдаанаар танхимд орж агсам тавьж байсныг ер санахгүй юм. Харин саяхан УИХ-ын гишүүн “фортуна” Н.Батбаяр, “салаавч” Г.Баярсайхан нар чуулганы хуралдаанаар согтуу орж ирээд агсам тавьжээ.
Н.Батбаярын хувьд ч яахав, эрүүл нь согтуу шиг болчихсон хүн. 2012 оны сонгуулийн дараа эрх баригч намынхан томилгоо хийхэд тэрээр хуурай агсам тавьж, гишүүдийн карт суглан танхайрсаны хүчинд Эдийн засгийн хөгжлийн сайд болсон. Үүнийхээ үр шимд Монгол Улсыг асар их өрөнд оруулж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн хүн. Тиймээс энэ удаа нойтон агсам тавьж, сайд болох гэсэн бололтой. Гэсэн хэдий ч түүнд сайдын суудал бүү хэл одоо УИХ-ын гишүүний ч суудал олдохгүй болчихсон хүн. Тодруулбал, улстөрийн нь замнал ингээд дуусч байгаа нөхөр.
Харин тэр “салаавч” Г.Баярсайхан юу вэ. Өнөөх “Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө” гэгчээр ийн далдагнах хэрэг байсангүй. Г.Баярсайханыг эрүүл ч бай согтуу ч бай хэзээ ч сайд болгохгүй. Түүнд ийм орон зай ч байхгүй. Угаасаа карьер нь залуугаараа бөхөж яваа улстөрч шүү дээ. Гэтэл эрүүл согтуу нь мэдэгдэхээ больсон “фортуна”-г дагаад далдагнаж байдаг, мөн ч тоогүй хэрэг шүү.
Чуулганы танхимд согтуу орж ирдэг өдөр Н.Батбаяр “хамтдаа төр засгийг бүтээх гэж байна. өглөөгүүр хэлэлцэж болохгүй юу. Заавал шөнөөр хуралдаж байгаа нь ямар учиртай юм бэ. Шөнөөр хэлэлцэж байгаа бол сайн цаг ирэхгүй. Хүн болгон санагтун, бодогтун, сэрэгтүн. Өнөөдөр монголчууд эв нэгдэлтэй байх цаг нь ирсэн. Тэр ч утгаараа бид нэгдэх цаг нь болчихсон. З.Энхболдоо чи Монголын төрийг удирдаж байна гэж бодож байгаа бол худлаа. Андуурч байна” хэмээсэн агсам тавьжээ.
Харин З.Энхболд үүнд ихэд бухимдаж “Н.Батбаяраа чи харьж унт. Шал согтуу байна шүү дээ” хэмээн ундууцсан байх юм.
Н.Дөл
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ордонд АПУ-ын Батхүү салбараа нээсэн юм биш үү!