Жүжигчин Н.Ялалт гурав дахь хүүхдээ өлгийдөж авах гээд тун завгүй явна

yalalt-2231395862201412090244Тайз дэлгэцийн дүрүүдээрээ үзэгч олны талархлыг хүлээж, урлагийн мэргэжилтнүүдээс “Сүүлийн үед нэн ховордоод байгаа дотоод тоглолт сайтай уран бүтээлч” гэх магтаалыг хүртээд байгаа хүн бол жүжигчин Намсрайн Ялалт. Ямар ч дүрийг дахин давтагдашгүйгээр өөрийнхөөрөө “урладаг” түүнийг кино жүжгийн саналаар “булах” дөхсөн найруулагч ч олон бий.

Сонирхолтой нь, эрхэм жүжигчин маань урлагийн тайзнаа хөрвөх чадвартай ажилладаг шигээ хувийн амьдралынхаа олон асуудал дээр ч мөн адил гэнэтийн сонголт хийж чаддаг нэгэн. Тэрбээр анх оюутан ахуй цагтаа “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлантай дэр нэгтгэн хөөрхөн хүүгийн эцэг болсон бөгөөд төдий л удалгүй хоёр тийш болцгоосон түүхтэй. Харин алдар хүндийн оргил өөд мацаж явахдаа Жанна гэх жүжигчин бүсгүйтэй амраглаж, мөн л хүүтэй болоод салцгаажээ.

Өнгөрсөн хугацаанд чамгүй ихээр ганцаардаж, хөдөө орон нутгаар мотоциклио унаад аялахаар шийдээд байсан жүжигчин Н.Ялалт гэнэт бодлоо өөрчлөн шинэ амьдралаа эхлүүлсэн аж. Тэрбээр энэ удаад сэтгүүлч мэргэжилтэй Г.Мөнх-Өлзий гэх залуухан бүсгүйг сонгосон бөгөөд шинэхэн амрагтайгаа цуг амьдарч байгаагаа олон нийтэд ил болгожээ. Түүний гурав дахь эхнэр болох Г.Мөнх-Өлзий хөл хүнд болсон бөгөөд ийнхүү жүжигчин Н.Ялалт гурав дахь хүүхдээ өлгийдөж авахаар тун завгүй яваа гэнэ шүү.

photonews.mn


URL:

Сэтгэгдэл бичих