АТГ 35 албан тушаалтанд хариуцлага тооцжээ

52lbcbce745h61enkgaortb3l9Авлигатай тэмцэх газар нь хуульд заасан чиг үүргийн дагуу иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт ажлын хүрээнд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгадаг бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 385 албан тушаалтны мэдүүлгийг хянан шалгаад байгаа аж.

Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн дагуу 35 албан тушаалтанд хариуцлага тооцуулснаас сануулсан 12, албан тушаалын цалинг 3 хүртэл сарын хугацаатай 30 хувиар бууруулсан 17, албан тушаал бууруулсан болон ажлаас халсан 6 албан тушаалтан байна.

Тухайлбал, хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэр, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорнод аймаг дахь салбарын дарга П.Мөнхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Жаргаланд албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатайгаар 30 хувь хүртэл бууруулж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан компанийг мэдүүлээгүй Ус сувгийн удирдах газрын дэд дарга, ерөнхий инженер Д.Эрдэнэбат, Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нарт албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатайгаар 30 хувиар бууруулах хариуцлагыг тус тус тооцуулсан байна.

- See more at: http://society.time.mn/content/51923.shtml#sthash.GNpCixtU.dpuf


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих