МУ-ын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин, нэрт дуучин Г.Хайдав шинэ байрны түлхүүрээ гардан авчээ
“Тэсо” корпорацийн салбар “Агь” компаний Лапша брэндээс “Монголчууд нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний үйлдвэрлэл нь эх орноо дэмжье” уриатай нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд МУ Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин, дуурийн дуучин, профессор Гонгорын Хайдавт улс орондоо алдар гавъяатай үйл хэргийг бүтээсэнд нь талархал илэрхийлж Тэсо констракшн компаний бүтээн байгуулж буй “Содон” стандарт цогцолбор хорооллоос шинэ байрны эрхийн бичгийг гардуулсан билээ. Тэгвэл энэ өдөр “Агь” компаний хамт олон амлалтаа биелүүлж “Содон” хорооллын 1-р ээлжийн байрны түлхүүрийг түүнд гардуулан өгсөн байна.
Г.Хайдав: “Лапша” брэндийн хамт олон миний ядарч зүдэрч явааг минь мэдэрсэн байгаа юм. “Содон” хороололд байр өгнө гэсэн болохоор хэзээ өгөх болов оо гээд хүлээж байсан. Сэтгэл их хөдлөөд… Тэгсэн чинь ингээд шинэ байрандаа хүрээд ирдэг юм байна! хэмээн тэрээр сэтгэл өөдрөг хариулсан юм.
Мөн “Агь” ХХК-ний зүгээс түүнд 1 жилийн хэрэгцээнийхээ гоймонг авах эрхийн бичгийг энэ үеэр гардууллаа. Дашрамд дурьдахад “Агь” ХХК нь техник технологио шинэчлэн гоймонгийн шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулж “Лапша” брэндийн гоймонгоо сонгинотой, луувантай болгож төрлийг нь нэмэгдүүлэн хэрэглэгчиддээ хүргэж байгаа билээ. Түүнчлэн үндэснийхээ брэнд болсон “Лапша” брэнд бүтээгдэхүүнийг Япон улс руу “экспорт”-нд гаргахаар ажиллаж байгаа юм байна.
“Агь” компаний хамт олонд амжилтын дээдийг ерөөж суусан Г.Хайдав гуай үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжихийг Монголчууддаа уриалсныг энд дурьдах нь зүйтэй болов уу. Г.Хайдав нь найман настайгаасаа урлагийн алтан тайзнаа дуулж эхэлсэн бөгөөд дайны жилүүдэд ЗХУ-д суралцаж анхны дуурийн дуучдын нэг болсон төдийгүй Соёл урлагийн сургуулийг санаачлан байгуулж, дуурийн дуулаачдын дунд амьд домог болон мөнхөрсөн эрхэм хүндэт хүн юм.
Тэрээр ЗХУ-ийн нэрт тенор дуучин Сергей Лемешевийн шавь бөгөөд Монголын болон дэлхийн томоохон романс, ари гэх мэт нийт 700 гаруй уран бүтээл туурвиж ард түмэндээ хүргэжээ. Тэрээр өнөөдөр ч гэсэн эгэл түмнийхээ дунд өөрийн дуу хоолойгоо хүргэсээр байгаа буянтай буурлуудын нэг билээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
yamar saihkan medee be. bayarlaj b.na shuu zaluusaa ta nart
Pretty! This was a really wonderful post. Thank you for providing this info.