МАН-ын бүлэг Тендерийн тухай хуулийг дэмжихгүй

uls_54854eea9020e_1

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцэж байр сууриа нэгтгэсэн байна.

Тодруулбал, Тендерийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг тус, тус хэлэлцээд зарим хуулийг дэмжихгүй гэдэг байр суурьт нэгджээ.

Тухайлбал Тендерийн тухай хуулийг дэмжихгүй гэж тус бүлэг үзжээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “МАН-ын бүлэг Тендерийн тухай хуулийг дэмжихгүй. Учир нь энэ хуулинд ил тод, хариуцлагатай  байх зарчим алдагдсан байна. Мөн өнгөрсөн 20 жилийн хугацаанд шалгаруулж ирсэн тендерийн ажиллагааг үгүйсгэсэн, өмнөхөөсөө ухарсан хуулийн төсөл болсон. Хуучин аймгийн засаг дарга нар болон орон нутгийн удирдлагууд тендерийн ажлыг хариуцуулж явуулдаг байсан. Гэтэл одоо яамдын сайд нар тендерийг явуулах гэж байна. Энэ нь сайд нарт хэт их эрх мэдэл очихын илрэл. Мөн орон нутагт эрх мэдлийг өгнө гэж ярьж байгаа мөртлөө эсрэгээрээ хумигдсан байдлаар зохицуулагдсан хуулийн төсөл болсон байна. Тэгэхээр энэ хуулийг дэмжихгүй” гэв.

Харин Зөвшөөрлийн тухай хууль болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслүүдийг МАН-ын бүлэг дэмжихээр болсон байна. Эдгээр хуулиуд нь Монгол улсын хөгжлийн төлөө болон баялаг бүтээгчдийг дэмжсэн хуулийн төслүүд болсон учир нь МАН-ын бүлэг дэмжээд явна гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих