Улс төрийн онигоо
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайтнаас “Обамо Германы канцлер Меркелийн утсыг чагнадаг байжээ” гэснийг уншаад “Тэр муу яахаараа миний утсыг чагнадаггүй билээ” хэмээн бухимдав.
АТГ-ын байцаагч Ё.Отгонбаяр гишүүний эхнэр О.Эрдэнэсолонгыг байцаав.
Байцаагч: Та дансандаа байгаа мөнгийг яаж бүрлүүлсэн бэ ?
Эрдэнэсолонго: Би хувцасныхаа шүүгээнээс мөнгө олоод банкинд данс нээлгээд хийчихсэн юм.
Байцаагч: Таны хувцасны шүүгээнд яахаараа тийм их мөнгө байдаг билээ?
Эрдэнэсолонго : Манай нөхөр Отгоо хийчихсэн байна лээ.
Байцаагч : Таны нөхөр Ё.Отгонбаяр тэр их мөнгийг хэнээс авсан юм бэ ?
Эрдэнэсолонго : Би нөхөртөө өгсөн юм
Байцаагч : Та тэгвэл хаанаас авсан юм ?
Эрдэнэсолонго : Би танд түрүүн хувцасныхаа шүүгээнээс мөнгө олсон гэж хэлсэн шүү дээ.
xxx
МАН-ын Их хуралд С.Баяр иржээ. Түүнээс нэгэн хөдөөний төлөөлөгч “Та Монголдоо байгаа биз дээ, Зайсан амьдардаг уу, өглөө цонхоор Богд уул харагдаад л..” гэхэд С.Баяр “ манай гэрийн цонхоор Богд уул харагдадгүй, өглөө хөшгөө нээхэд “Hollywood” гэсэн бичигтэй уул харагддаг” гэжээ.
URL: