Ноцтой осол гарч газар дээрээ хоёр хүн амиа алджээ
Өнгөрсөн бямба гарагт Сэлэнгэ аймгийн нутаг Жаргалант сумын Тахилтын даваа гэх газар том оврын автомашин Соната 6 маркын автомашинтай мөргөлдөж, үүний улмаас 45 настай эрэгтэй Т, 28 настай эрэгтэй А нар амь насаа алдсан гэмт хэрэг гарсан байна.
Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Мөн Төв аймгийн Лүн сумын нутаг хоёрдугаар багт Худгийн ам гэх газар Б, Д нарын унаж явсан пронтер маркын автомашин эвдэрч, үүний улмаас Зуунмод сумын хоёрдугаар багийн нутагт оршин суух 30 настай эрэгтэй Д гэгч нь осгож амь насаа алдсан хэрэг гарсан байна. Ийнхүү орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурдын хэтрүүлснээс авто ослын хэрэг гарч байгаа аж.
Тиймээс холын замд гарахдаа тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлыг хангаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Эх сурвалж: www.mminfo.mn
URL: