Гага “Попын хатан хаан”-аар шалгарав

“Rolling Stone” сэтгүүлээс энэ жил анх удаа “Попын хатан хаан”-ыг шалгаруулах нэгэн шинэ уламжлалыг бий болгов. Шалгаруулалтад хэд хэдэн алдартан өрсөлдсөн ч Лейди Гага шиг рейтинг өндөртэй өрсөлдөгч байсангүй. Лейди Гага саяхан “Forbes” сэтгүүлээс 30-аас доош насны хамгийн “үнэтэй” одоор шалгарсан юм. Энэ удаа “Rolling Stone” Попын хатан хааны титмийн өргөмжлөлд 16 эмэгтэй уран бүтээлчийг нэрлэж, өрсөлдүүлсэн бөгөөд тэдний дотор Лейди Гагагаас гадна Аделе, Бейонси Ноулз, Бритни Спирс, Керри Андервуд, Кристина Агилира,  Кейти Перри, Келли Кларксон, Кеша, Майли Сайрус, Ники Минаж, Пинк, Рианна, Робин, Шакира, Тейлор Свифт зэрэг уран бүтээлчид багтжээ.

Шалгаруултын гол болзол нь уран бүтээлчид 2009-2011 оны хооронд тус тусын сингл цомгийг гаргасан байх ёстой байсан ба шалгаруулалтыг нийт найман ангилалд хуваан тус тусад нь үнэлгээ өгч өрсөлдүүлжээ. Үнэлгээний ангилалд дуучдын цомгийн энгийн болон дижитал хувилбарын борлуулалт, Биллбоардын шилдэг-100 жагсаалтад эзэлж байсан байр, радио хитэд эзэлсэн байр, синглүүдийг YouTube-ээр үзсэн тоо, дуучдын олон нийтийн сүлжээн дэх нэр хүнд, авч байсан шагнал урамшил, амьд тоглолтуудад оролцдог байдал, зэмлэл шүүмжлэл хэр олон хүлээдэг зэрэг шалгуурууд орсон байна. Харин эдгээр үзүүлэлтүүдийг дуучин Лейди Гага бусад дуучдаас илт давуу хангаж, хатан хааны титмийг хүртсэн байна. Нийт оролцогчдыг эхний таван байрыг жагсаавал Лейди Гагагийн араас Тейлор Свифт, Рианна, Бритни Спийрс, Бейонси Ноулз нар шалгарчээ.

Б.Энх

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих