Ардчилсан нам юу хийгээд л явна даа

p01203Улс оронд үүссэн эдийн засгийн хямрал, засаглалын хямралыг даван туулхын тулд УИХ-д суудалтай бүх намуудад хамтран ажиллаж богино хугацаанд хүндрэлтэй байдлаас гарах шаардлага тулгарч байгаа юм. Үүнийг АН хүлээн зөвшөөрч шийдлийн Засгийн газартай парламентад суудалтай бүх нам, эвслийн бүлгийг хамтрахыг урьсан. Ер нь 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа үүссэн парламент нийт ажлынхаа 61 хувийг албан тушаал, сандал, суудалтай холбоотойгоор сайд огцруулах асуудлыг хэлэлцхэд зарцуулсан үр дүн гарч байгаа юм. Энэ нь эцсийн дүнд хууль тогтоох дээд байгууллага хариуцлагагүй ажилласны элрэл болж байгаа учраас нэгэнт олонхийн суудал авч чадаагүй бусад нам, эвслүүдтэй хамтарч үлдсэн бүрэн эрхийн хугацаандаа доривтойхон шийдвэр гаргах үүргийг парламентаараа хүлээн зөвшөөрч байгаа билээ. Өөрөөр хэлбэл, хамтрах хугацаандаа Оюутолгой, Тавантолгой гэсэн томоохон төслүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэх, үнийн удирдлагын тухай шинэ хуулийг яаралтай батлах ажлыг парламент хэлэлцэх шаардлагатай тулгарч байгаа юм.

 

Дээрх асуудлаар Ардчилсан нам хуралдсан билээ. Энэ талаараа сэтгүүлчдэд АН-ын дарга Д.Эрдэнэбат: “Энэ улс төржсөн байдлаасаа салж, улсыг зөвхөн парламент дотроо ярьдаг байх хэрэгтэй. Засгийн газрыг олон талаас нь байгуулах хүсэл байгаа. Тэгхээр бид аль болох тэнцвэртэй байдлыг хадгалах талаар байр сууриа илэрхийлж байна” хэмээсэн юм.

 

Мөн АН-ын ажлын хэсгийн дарга М.Батчимэг: “Намууд хамтарч ажиллахдаа үлдэж байгаа жил хагасын хугацаанд эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг гаргаж батлана. Улс төрийн намуудын өөрсдийнх нь сонгуульд оролцсон хөтөлбөр байгаа. Үүнийг тал талаас нь авч хэлэлцэнэ” хэмээлээ.

 

Ингээд АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо парламентад суудалтай бүх улс төрийн намуудыг оролцуулж шинэ Засгийн газрын танхмыг бүрдүүлэх эрх үүргийг Гүйцэтгэх зөвлөлдөө өгсөн. Энэ дагуу Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, улс төрийн намуудтай зөвшилцлөө үргэлжлүүлж өнөөдрийн дотор багтааж шинэ засгийн газрын бүтцийг УИХ-д өргөн барьхаар төлөвлөж байна. Үүний дараа Засгийн газрын сайд нарын нэрийг тодруулж хэлэлцүүлснээр ирэх долоо хоногоос эхлэн Шийдлийн Засгийн Газар ажилдаа орох боломжтой болж байгаа юм.

Г.Мягмарсүх

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих