Төрийн өмчийн хорооноос санаачлан спортын гурван төрлөөр уралдаант тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

Төрийн өмчийн хорооноос санаачлан Монголын биеийн тамир, спорт сонирхогчдын холбоотой хамтран төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой үйлдвэр, компаниудын хооронд спортын гурван төрлөөр уралдаант тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээн сагсан бөмбөг, ширээнийн теннис, шатар гэсэн гурван төрлөөр Буянт-Ухаа спортын ордонд гурван өдрийн турш болсон юм. Тус тэмцээнд Төрийн өмчийн 30 орчим компанийн баг тамирчид өөр хоорондоо өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна.
IMG_0494
Хамгийн их үзэгчдтэй, өрсөлдөөнтэй болсон тэмцээн бол сагсан бөмбөг байсан бөгөөд эрчим хүчний салбарын баг тамирчид ур чадвар, тоглолдоороо бусдаасаа илүүрхэсэн бэлтгэл сайтай, мэргэжлийн лигийн түвшинд тоглолд үзүүллээ.
Тус тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдийн багаас гутгаар байрыг Ж.Осгонбаатар захиралтай “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн баг тамирчид, дэд байрыг Ж.Равдандорж захиралтай “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн баг тамирчид, тэргүүн байрыг Д.Цогтбаатар даргатай “Төрийн өмчийн хороо”-ны баг тамирчид тус тус эзлэв. Харин эмэгтэйчүүдийн багаас гутгаар байрыг Ж.Осгонбаатар захиралтай “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн баг тамирчид, дэд байрыг С.Төмөрхүү захиралтай “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн баг тамирчид, тэргүүн байрыг Ж.Равдандорж захиралтай “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн баг тамирчид тус тус эзэлж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж, мөнгөн шагналаар шагнагдлаа.

IMG_0139 IMG_0239 IMG_0421 IMG_0423

 


URL:

Сэтгэгдэл бичих