Уурхайгаас тэсрэх бодисын хэсэг алдагджээ
Уул уурхайн компаниудын харуул хамгаалалт сул, хамгаалалтын ажилтнууд нь албан үүрэгтээ хайнга ханддагаас уул уурхайн зориулалттай тэсрэх бодис алдагдах явдал цөөнгүй гардаг. Ихэнхдээ гар аргаар ашигт малтмал олборлогчид хулгайн барааг нь авч ашигладаг ч, цөөнгүй тохиолдолд өөр зүйлд ашиглаж иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж байсан. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд нэг бөө өөрийнхөө хэлснийг биелж байгаа мэт харагдуулахьн тулд уул уурхайн зориулалттай “Амонит 6Ж” гэж бодисыг хохирогчийн машин дор тавьж тэсэлсэн хэрэг гарч байсан. Мөн нийслэлд нэгэн зочид буудалд амиа хорлохыг завдсан эр дээрх бодисыг ашигласан тохиолдол ч бүртгэгдэж байв. Үүнийг дурдсаны учир нь саяхан Дундговь аймгийн Баянжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг Ялтьш гэх жоншны уурхайгаас тэсрэх бодис болгож ашигладаг зүйлс олон тоогоор алдагджээ. Уг хэргийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд тус хэлтсийн эх сурвалжаас авсан мэдээллээр 30×35 см-ийн харьцаатай хайрцагтай, нэг ширхэг нь л гэхэд 0.7 мм-ийн диаметртэй 4012 ширхэг зүйл алдагдсан гэнэ. Уул уурхайнхан уг бодисыг хонгио гэж нэрлэдэг аж. Хонгиог ухаж бэлтгэсэн нүхэнд хийж ашигладаг юм байна. Одоогоор уг олон тооны тэсрэх бодисыг хэн ямар зорилгоор хулгайлсныг тогтоогоогүй байгаа гэж эх сурвалжууд мэдээллээ. Харин уурхайнхан “Гар аргаар ашигт малтмал олборлогчдод ажилтнууд нь хулгайлж өгсөн байж болзошгүй” гэсэн таамаг дэвшүүлээд байгаа гэнэ.
URL: