Хөгжилтэй онигоонууд

99e56144647f067boriginal

За Чойжоо гуай таны алдар хэн билээ?
- За миний алдар Чойжоо
- Үгүй ээ, та зүгээр л Чойжоо гээд хэлчих
- За
- За эхэллээ шүү, таны алдар хэн билээ?
- Миний алдар зүгээр л Чойжоо
- Үгүй ээ, та ганцхан л Чойжоо гээд хэлээдхээч
- За
-За дахиад…, таны алдар хэн билээ?
- Миний алдар ганцхан л Чойжоо
- Бишээ, та урд хойноо юмгүй Чойжоо гээд хэлчиж чадахгүй юу? гээд уурлаж.
- За
- За таны алдар хэн билээ?
- Урд хойноо юмгүй Чойжоо

****

Өөд болсон хоёр эрийн сvнс нөгөө ертөнцөд уулзаж байна гэнэ.
-Чи яаж vхсэн бэ?
-Хөлдөөд. Харин чи
-Инээсээр байгаа элэг хөшөөд.
-Тийм юм бас байдгаа?
-Байлгvй яах вэ. Би нууц амрагийндаа байж байтал гэнэт нөхөр нь ороод ирдэг байгаа. Тэгсэн нууц амраг маань нөхөртөө хогийн сав өгөөд хог хаячихаад ир гээд буцаагаад гаргачихдаг байгаа. Нөхрийг нь хог хаях хооронд би гэдэг хvн хувцсаа өмсөөд сэм гараад явчихалгvй яах вэ. Тэгээд гэртээ ирсэн чинь vvдээр шагайв уу vгvй юу эхнэр маань намайг хог хаяад ир гээд буцаагаад гаргачихдаг байгаа. Би хог хаях гэж явснаа гэнэт бvгдийг ойлгоод хаалгаа бараг л эвдэх шахуу дайрч орж ирээд гэртээ нэгжлэг хийлээ. Хаа сайгvй vзсэн ч хэн ч байгаагvй. Дараа нь буйдан дээрээ тухлаад сууж байтал гэнэт инээд хvрээд. Тэгээд инээсээр байгаад vхчихсэн дээ.
-Тэнэг н**ш юм даа чи. Хөргөгчөө нээгээд vзсэн бол одоо хоёулаа амьд байж байхгvй юу

****

Дотор нь тавих бол 100000, ард нь тавих бол 200000, нүүрэн дээр нь тавих бол 300000 байдаг гэнэ шүү сонин дээр мэдээ тавихад

****

Арго Америкад дал нь өвдөөд эмнэлэг оржээ.
-my seventy hurts
эмч гайхаад судсыг нь барьж үзэх гээд гарыг нь барьтал
-hand fifty, seventy hurts гэжээ

****

Жаа нь хөдөөнөөс ирсэн бичиг vсэг мэддэггvй шинэ цэрэгт газрын таталцлын хvчний мөн чанарыг тайлбарлаж байна гэнэ.
-Жишээлэхэд, чулууг дээш нь шидвэл аяндаа унаад ирнэ. Энэ бол газрын таталцлын хvч vйлчлээд унаж байгаа хэрэг юм.
-Тэгвэл газар дээр биш ус руу уначихвал яах вэ?
-Устай холбоотой асуудлыг усан флот хариуцдаг юм. Харин манайд усан флот гэж байдаггvй болохоор энэ асуудал манайд ямар ч хамаагvй гэсэн vг, ойлгов уу?

****

- Та нарын ярьж бичиж бгаа онигоонууд хэтэрхий улс төржөөд бга юм биш үү?
- Үгүй ээ улс төр өөрөө хэтэрхий онигоожоод бна.

****

Ачигч залуу ажилаа хийж байтал нуруу нь татчихав. Эмнэлэгт очтол эмч үзээд:
- Хийж байгаа ажилаа түр орхих хэрэгтэй. Нугас чинь дарагдсан байна.
- Юу гэсэн үг вэ?
- Нэг диск чинь гарчихсан байна. Маргааш рентгенд ирээрэй.
- Тэр нь юу вэ?
- Нэг тийм зурагтаар таныг харна даа.?
Гэртээ хариад залуу захирал руугаа ярина:
- Үхэж байсан ажлыг чинь чөтгөр аваг! Би шоу бизнест хөл тавьсан. Миний нэг диск гарчихсан гэж байна. Тэр бүү хэл маргааш зурагтаар гарна гэж байна заа!

****

Хайраа би жирэмсэн болцон юм шиг байна. Тийм үү яаж мэдсийн. Тестээр. Тиймүү тэгээд тэр тест мэстээ зөв бөглөсиймуу.

****

Найз нь саяхан угаалгын машин аваад Японых Угаана хатаана бүрэн автомат дуугүй
-Манайх угаана хатаана, индүүднэ, өмсгөнө, Дуу ихтэй, Увсынх

****

Эхнэр нөхөрлүүгээ залган асууж байна гэнэ.
-ханиа би дэлгүүрээс юм цуглуулж байна чамд ямар нэг юм авах уу? гэхэд нөхөр нь
- Юу ч яахав ээ . гадаа халтиргаатай байгаа унаад хагалчихваа гэжээ.

****

Залуу гэртээ хоноогүй шалтгаанаа найзындаа хоносон гэжээ.Эхнэр нь хамгийн сайн 10 найз руу нь утасдаж асуухад 8 тийм, 2 нь одоо ч манайд байна гэжээ

Бүсгүй гэртээ хоноогүй шалтгаанаа найзындаа хоносон гэжээ. Нөхөр нь хамгийн сайн 10 найз руу нь утасдаж асуухад бүгд “Үгүй ш дээ” гэж хариулав.

****

Хүн хүн өөр өөрөөл тусгаж авах байхдаа. пост хийгээд өгөөч гэнээ.

Комсамнида – Комисс юмуудаа

Sayonara – Соёо Нараа

Beyonce – Би яасын

Dj Tiesto – Дэжээ төстэй

Rammistein – Ямар сүртэйн

Аniaseyo – Аниа сайн уу

I love you – Лаа ав юу

Rihanna – Яанаа

Justin Bieber – Дасцын би бүр

Dr.Dre – Дох-той хэрээ

Кonichiva – Кино яачваа

****

нөхөр нь шөнө дөлөөр согтуу ирэхэд эхнэр нь загнана.
- чи хаагуур дэмий тэнээд ирж байгаан цаг хэд болж байгааг мэдэж байна уу гэхэд нөхөр нь
-би ирээгүй ээ гитараа аваадхий.


URL:

Сэтгэгдэл бичих