“Газарчин” дээд сургууль зөвшөөрөлгүй сургалт явуулж байжээ
МХЕГ-аас мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудад шалгалт хийсэн. Шалгалтад хамрасдсан 29 сургуулиас ..найм нь л шаардлага хангасан байна. Дээрх шалгалтад уул уурхай, хүнсний инженер, багшийн мэргэжлээр сургалт явуулдаг 29 дээд боловсролын байгууллага, 380 багш хамрагдсан аж. Шалгалтаар сургууль, коллежийн 72.5 хувь буюу 21 дээд сургууль боловсролын үйлчилгээний чанар, стандартыг хангаж ажиллаагүй, сургалтын чанар муу, багшийн хангамж, мэргэжлийн чадвар хангалтгүй гэсэн зөрчилтэй гарчээ.
Тухайлбал, “Идэр”, “Газарчин”, “Евро Ази”, “Боловсрол”, “Этүгэн” зэрэг сургууль тусгай зөвшөөрөлгүй сургалт явуулж байсан нь тогтоогдсон аж. Үүнээс “Газарчин” дээд сургууль уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх тусгай зөвшөөрөлгүй атлаа тус мэргэжлийн ангид гурван жилийн турш элсэлт авч үйл ажиллагаа явуулсан ноцтой зөрчил илэрсэн байна.
Тиймээс зөрчилтэй сургуулиудад хуулийн дагуу арга хэмжээ авахаа шалгалтын хэсгийнхэн мэдэгдсэн юм.
М.Өнөр
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL: