Шаардлага тавьсан цагдааг зоджээ
Өнгөрөгч амралтын өдөр Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Гэрэл” төвийн замын урд Тоуоta Рrius маркийн автомашины жолооч У гэгч нь согтуурсан үедээ шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг зодож танхайрсан байна. Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Hоmе-рlаzа” төвийн урд Тоуоtа Сrоwn маркийн автомашины жолооч Б гэгч нь цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн замын цагдаагийн тасгийн албан хаагчийн эрх чөлөөнд халдсан байна. Эдгээр хэргийг тус тусын дүүргүүдийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Энэ мэт гэмт хэрэг гарах нь ихэсч байгаа бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл барих жолоочийн тоо буурахгүй байна.
Д.Солонго /zindaa.mn/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
улс эх орон хямралд ороод байхад, ууж, уцаарлах нь аргаггүй шүү дээ
энд нэг арын хаалга байгаа тийм болоо л согтуу солирч байгаа арын хаалаггүй бол гэртээ л байгаа шүү дээ