Архи ууж, нэгнийхээ амийг хөнөөжээ

Өнгөрсөн хоногт нийслэлд хүний амийг санаатайгаар хөнөөсөн нэг, золгүй тохиолдлоор амиа алдсан хэрэг 3 бүртгэгдэн шалгагдаж байна. Архи хэтрүүлэн хэрэглэж, ухаанаа алдсан этгээдүүд нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд гарсан байна. Тус хороонд цээжиндээ хутгаллуулсан хүн байна гэсэн мэдээллийг 07-р сарын 08-ны 01:35-д авч шалгахад, тус хорооны иргэн 45 настай Л нь оршин суух хаяг, ажилгүй 57 настай А гэгчтэй хамт архи ууж,  согтуурсан үедээ маргалдаж, сэжигтэн этгээд А нь Л-нийн дух, хөхөнд тус бүр нэг хутгалж амийг нь хөнөөсөн болохыг тогтоосон байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.Б.Анар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих