Жастин Бибер нохойгоо Селена гэж нэрлэжээ

fd26adeb3e681bd9originalДуучин Жастин Биберийн “Талархалын баяр”-аар ээждээ бэлэглэсэн нохой “Селена” гэдэг нэртэй юм. Дуучин энэ тухайгаа Инстаграм хуудсанд нийтэлжээ. Бибер өнгөрсөн аравдугаар сард хоёр жилийн турш үерхсэн найз охин Селена Гомезоосоо албан ёсоор салж, дахин нийлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Харин нохойгоо экс хайртынхаа нэрээр нэрлэсэн явдалд нь олон нийт дургүйцэж, Селенагийн фэнүүд уучлалт гуйхыг шаардсан байна. Энэ үйл явдлын дараа Бибер Инстаграмдаа байрлуулсан зураг, үгээ устгаж “Онцгүй зүйл боллоо. Энэ нохойг Селена бус Карма гэдэг юм” гэж бичжээ. Дуучны ээж ч мөн Селенагаас уучлалт гуйсан байна.

239C2A3800000578-2854804-image-109_1417347119185


URL:

Сэтгэгдэл бичих