Хэн сайд болох вэ?
Монгол Улсын Ерөнхий сайд | Ч.Сайханбилэг /УИХ-ын гишүүн/ |
Тэргүүн шадар сайд | У.Хүрэлсүх /МАН-ын гишүүн/ |
Шадар сайд | Д.Шийлэгдамба /МАХН-ын е.н.б.дарга/ |
ЗГХЭГ-ын дарга | Г.Батхүү /УИХ-ын гишүүн/ |
АН-ын авах магадлалтай яам
Гадаад харилцаа, Хамтын ажиллагааны сайд | Л.Пүрэвсүрэн /Ерөнхийлөгчийн зөвлөх/ |
Хууль зүйн сайд | Ж.Баярцэцэг /ХЗЯ-ны төрийн нарийн бичгийн дарга/ |
Сангийн сайд | С.Баярцогт, Д.Зоригт /хоёулаа УИХ-ын гишүүн/ |
Уул уурхай, эрчим хүчний сайд | Р.Жигжид /УУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга/ |
Соёл, спорт аялал жуулчлалын сайд | А.Ганбаатар /МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх/, Ц.Оюундарь /АН-ын е.н.б.дарга/ |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд | Б.Отгонжаргал /ХАХНХ-ын төрийн нарийн бичгийн дарга/ |
Эдгээр 6 яамны хувьд үндсэндээ Ардчилсан нам авах магадлалтай. Бодлогын гол яам болон чиглэлийн тэргүүлэх яамаа тэд авна гэсэн үг. Гэхдээ Соёл, спорт аялал жуулчлалын яамыг Шударга ёс эвсэлд өгч болзошгүй. Уг яамны сайдад нэр дэвшиж байгаа А.Ганбаатар нь Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүний суудлын төлөө өрсөлдөж байгаа учир нэр дэвшилтээс сайн дураараа татгалзаж болзошгүй. Хэрэв тэгвэл АН-ын өөр нэг сул гишүүн тус яамны сайдад нэр дэвших боломжтой. Гэхдээ гадуур яриад байгаа шиг тус яаманд газрын дарга асан жүжигчин Н.Оргил гэх мэт нь биш. Харин АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь орж ирэх боломжтой. Бараг л энэ хувилбар дээр тогтох байх гэсэн хүлээлт улс төрчдийн дунд байна.
МАН-ын авах магадлалтай яам
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд | Р.Буд /МАН-ын гишүүн/, |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд | Ж.Бадамжунай /МАН-ын гишүүн/,
Ж.Сүхбаатар /МАН-ын гишүүн/ |
Боловсрол шинжлэх ухааны сайд | Ц.Сандуй /Нийслэлийн МАН-ын хорооны дарга/ |
Байгаль орчин ногоон хөгжлийн сайд | Д.Цогтбаатар /МАН-ын гишүүн/, |
Соёл, спорт аялал жуулчлалын сайд | А.Ганбаатар /МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх/, Ц.Оюундарь /АН-ын е.н.б.дарга/ |
Батлан хамгаалахын сайд | МАН-ын хувьд олон генералтай. Тэдний нэг нь очих магадлалтай. Тэр дундаа У.Хүрэлсүх энэ суудалд өөрийн хүнээ суулгана гэх яриа байна. |
Намын үзэл баримтлал, гол чиглэлтэйгээ холбоотой нийгмийн салбарын яамыг тус нам толгойлох нь дамжиггүй. Гэхдээ Байгаль орчны яамыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамаар солих гэж үзэж болзошгүй гэнэ. Ийм яриа ч өрнөжээ. Харин АН-ын зүгээс иргэдэд гол хүрэх яам учир татгалзсан сурагтай. Мөн Хөдөлмөрийн яамыг МАН-ынхан сонирхож байгаа. Харин Шударга ёс эвсэлд ямар яам өгөх вэ? гэсэн асуулт тулгарсан учир асуудлыг хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна.
Шударга ёс эвслийн авах магадлалтай яам
Хөдөлмөрийн сайд | З.Батбаяр /МАХН-ын нарийн бичгийн дарга/, Б.Цогтгэрэл /МҮАН-ын гишүүн/, |
Эрүүл мэндийн сайд | Л.Жамбалжав /МАХН-ын гишүүн/ |
Шударга ёс эвсэл 4 сайдын суудал авна гэж даналзаж байсан. Гэвч хувиарлалтаараа ингээд таарчихлаа. Ямартай ч оногдох хоёр яамаа нэг нэгээр нь хуваан авна. Ингэхдээ хэндээ алийгаа өгөх вэ гэдэг л тус бүлгийн гол асуудал болох болов уу? Харин хэн сайдаар суух вэ? гэдэг бол ойлгомжтой. Н.Энхбаярт таалагдсан МАХН-ын нэг гишүүн сайд болно. Харин МҮАН-аас бол намын дарга О.Энхсайханы шууд удирдлагаар нэг хүн сайд болно. Ийм боломжийг авах магадлалтай хүн нь Б.Цогтгэрэл. Тэрээр одоо Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байгаа.
Ерөнхийдөө олон нам хамтарч ШИЙДЛИЙН Засгийн газар байгуулах гэж байгаа учраас яамдын тоог өсгөж болзошгүй гэх таамаг байна. Гэхдээ ирэх оны төсвийг нэг их наяд төгрөгөөр танах тухай ам алдчихсан учир ерөнхий сайд Ч.Сайханбилэг тийм шүүмжлэлийг өөртөө татахгүй болов уу?. Үүний зэрэгцээ МАН-ын зүгээс ч гэсэн олон яамтай болчихлоо гэсэн шүүмжлэлийг өнгөрсөн 2 жил тоть шиг давтаж ирсэн. Иймээс хамтарчихсан юм чинь гээд яамны тоог нэмж нэр хүндээ бууруулхыг хүсэхгүй. Иймээс яамны тоо нэмэгдэнэ гэдэг ташаа ойлголт байж болох юм. Харин аль нам нь ямар яамыг авах вэ гэдэг дээр л дээрх тохироо эвдэгдэж болзошгүй. Үүнийгээ дагаад хэн сайд болох ч бас өөрчлөгдөх талтай.
- See more at: http://uuganbayar.essay.time.mn/content/5326.shtml#sthash.67GtLNHV.dpuf
URL: