Оросын эрдэмтэд урт наслуулдаг эм бүтээжээ
Английн “Дэйли Мэйл” сонин ОХУ-ын эрдэмтэд 120 хүртэл насалж болох эм бүтээсэн тухай нийтэлжээ. Одоогоор амьтад дээр амжилттай туршиж буй энэхүү эм нь хүний хөгшрөлтийг зогсоож чадахгүй ч хүний оюун ухааныг эрүүл, саруул байлган 120 хүртэл наслуулж чадах чадалтай байх аж. Нохой, хулгана, загас зэрэг амьтад дээр хийж буй туршилтууд амжилттай байгаа бөгөөд уг эмийг 10 жилийн дараа гэхэд нийтэд худалдаалж эхлэх боломжтой болно гэж бичсэн байна.
“Ruspeptide” цахим хуудаст мэдээлэхдээ ОХУ-ын профессор Владимир Хавинсон дэлхийд анх удаа хүний амьдралыг 110-120 жил хүртэл уртасгах, хөгшрөлтийг сааруулах гайхалтай эм бүтээсэн гэжээ. “Би өөрийн бүхий л эмээ хүн бүхнээс түрүүлж ээждээ зориулж бүтээсэн” хэмээн нэрт эрдэмтэн Владимир Хавинсон “Амьдрал” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ.
URL: