Мино уран бүтээлдээ эргэн оржээ
Өхөөрдөм төрх хүүхдэрхүү ааштай, “Хатариш” хэмээн содон дуугаар олны анхаарлыг татаж явсан Дамбын Хишгээгийн хүү Энхжинтэй сүр дуулиантай хурим найр хийж гурван сарын ч нүүр үзэлгүй салсан гэхээр хэний тухай яриад байгааг ойлгож байгаа байх. Энэ бол дуучин Мино юм. Дуулахын хажуугаар реклам сурталчилгаанд тоголж байсан тэрээр кинонд тоголж бас ч үгүй жүжиглэх авъяастай гэдгээ харуулаад авсан.
Тэрээр төрөөд таван сарын хугацаа өнгөрчээ. Мино уран бүтэээлдээ эргэн орсон байна. Тэрээр “ Uran boutique” гоёл чимэглэлийн дэлгүүрийн нүүр царай болж байсан бол энэ удаа “ЭМОЦИ” хамтлагтаа эргэн оржээ. Түүнчлэн Мино хөтлөгч Дандартай хамтран шинэ дуу гаргасан билээ.
URL: