Мисс Т.Батцэцэг шилдэг 20-д шалгарлаа

96e579d67853d9dcoriginal

Лондон хотноо Дэлхийн мисс 2014 тэмцээн үргэлжилж байна. Лондоны загварын академид өнөөдөр орон орны үзэсгэлэнт 120 бүсгүйн дунд хамгийн гоё даашинзтай мисс, топ модель, усны хувцастай гоо бүсгүйг шалгаруулах тэмцээнийг зохион явуулсан байна. Хамгийн гоё даашинзтай бүсгүйг шалгаруулах тэмцээний нэгдүгээр байрт Энэтхэгийн мисс Кояал Рана, хоёрдугаар байрт Шотландын мисс Элле МакКитинг, гуравдугаарт Доминиканы мисс Дио Морено шалгарчээ. Топ 20 миссийн тэмцээнд шүүгчдийн бүрэлдэхүүн 120 гоо бүсгүйгээс 20 үзэсгэлэнт бүсгүйг эцсийн шалгаруулалтад сонгосон байна. Эцсийн шалгаруулалтад Унгар, Энэтхэг, Монгол, Гаити, Зимбабве, Австрали, Чех, Босни Герцеговени, Доминикан, Өмнөд Судан, Франц, Намиби, Шотланд, Турк, ОХУ, Мексик, Пуэрто Рико, Хорват, Өмнөд Африк, Хятадын гоо бүсгүйчүүд тунаж үлдлээ.


URL:

Нэр: zochin Огноо: 1 December 2014

amjilt iluu ihiig husiii

Сэтгэгдэл бичих